Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
ФИФА: Орос, Катарт хөлбөмбөгийн ДАШТ явуулах эрхийг хасах үндэсгүй

Орос, Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018, 2022 оны тэмцээн явуулах эрхийг хасах ямар ч эрхзүйн үндэс байхгүй гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА мэдэгдэлдээ дурджээ.
Үнэхээр л дэлхийн аваргын тэмцээн явуулах эрх олгохдоо авлига авсан баримт нь байх юм бол л Орос, Катар хоёрт энэ тэмцээн явуулах эрхийг цэцалж болох юм гэж ФИФА-гийн дүрэм сахиулах хяналтын комиссын дарга Доменко Скала өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна.
“Орос, Катар улсууд 2018, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн явуулах эрхийг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны санал хураалтаар шударгаар олж авсан. Байгаа баримтуудад задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд энэ хоёр улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг цуцлах ямар ч эрхзүйн үндэс алга” гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурдсаныг CNN иш татжээ.
Швейцарийн цагдаа, хуульзүйн холбооны захиргаа үүний өмнө 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ, Катарт явуулах эрхийг олгохдоо авлига авч шийдсэн байж магадгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгдсэн юм.
Орос, Катар хоёр улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018, 2022 оны тэмцээн зохион байгуулах эрхийг 2010 оны арванхоёрдугаар сард авсан юм.

0 Сэтгэгдэл