96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Францад халдлага үйлдэх гэсэн хоёр иргэнийг саатуулжээ
Францын нийслэл Парисын ойролцоо зэвсэгт халдлага үйлдэхэд оролцохоор завдаж байсан хэмээн 35, 39 настай хоёр иргэнийг хууль сахиулагчид баривчиллаа гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернер Казнев мэдээллээ.
Сайдын мэдээлснээр бол Алжираас ирж суралцаж байсан оюутан 24 настай Сид Ахмед Глэм өнгөрсөн дөрөвдүгээр сард Парисын ойролцоо халдлага хийхээр төлөвлөж байсанд энэ хоёр хүн оролцох гэж байсан нь мөрдөн байцаалтаас тодорхой болжээ.
Глэм нийслэлээс өмнө зүгт орших Вильжюиф хотын сүмд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан юм байна. Алжирын оюутан хэрхэн халдлага үйлдэх заавраа Сириэс авч байсныг хууль сахиулагчид тогтоожээ. Глэмийг бас эмэгтэй хүнийг алсан хэрэгт сэжиглэж байтал тэрээр өөрийгөө санамсаргүй буудсаны нь дараа дөрөвдүгээр сард баривчилсан юм.
Францын нийслэл Парисын ойролцоо зэвсэгт халдлага үйлдэхэд оролцохоор завдаж байсан хэмээн 35, 39 настай хоёр иргэнийг хууль сахиулагчид баривчиллаа гэж тус улсын Дотоод хэргийн сайд Бернер Казнев мэдээллээ. Сайдын мэдээлснээр бол Алжираас ирж суралцаж байсан оюутан 24 настай Сид Ахмед Глэм өнгөрсөн дөрөвдүгээр сард Парисын ойролцоо халдлага хийхээр төлөвлөж байсанд энэ хоёр хүн оролцох гэж байсан нь мөрдөн байцаалтаас тодорхой болжээ.
Глэм нийслэлээс өмнө зүгт орших Вильжюиф хотын сүмд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан юм байна. Алжирын оюутан хэрхэн халдлага үйлдэх заавраа Сириэс авч байсныг хууль сахиулагчид тогтоожээ. Глэмийг бас эмэгтэй хүнийг алсан хэрэгт сэжиглэж байтал тэрээр өөрийгөө санамсаргүй буудсаны нь дараа дөрөвдүгээр сард баривчилсан юм.
0 Сэтгэгдэл
























