Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Говь-Алтай аймаг 554 га талбайд алим тарина

Говь-Алтай Халиун, Бигэр, Цогт, Алтай сумдад том, бэсрэг, давжаа алим, лийр, чавга, үхрийн нүд зэрэг жимснүүдийг говийн баян бүрдүүдэд тарималжуулж нутагшуулан олон жил тогтвортой ургац хураан авч байна. 2014 онд Говь-Алтай аймаг 98,6 тн жимс, жимсгэнэ хураан авч, жимсний хэрэгцээний 3,3 хувь, бүсийн хэрэгцээний 0,2 хувийг тус тус хангажээ.
Харин энэ онд ОХУ-аас бэсрэг алимны Ермолаева 23, Алтайская десертная, жижиг алимны Сеянец Кравченко, Сеянец Пудовщины, Ранетка пурпуровая, Янтарка Алтайская гэх мэт сортуудыг авч тариалах боломж, нөхцөлүүдийг судалж байгаа юм байна.
Ингэхдээ манай орны баруун, төв, зүүн бүсэд жимс, жимсгэнэ, алим ургуулсан, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний олон жилийн дундаж үзүүлэлтээр га тутмаас 5,9 ц жимс, жимсгэнэ, 15 ц алим хураан авч байсан суурь тоог үндэслэн тооцож үзжээ. Энэ тооцоогоор 5544,8 га жимст нэмж цэцэрлэг байгуулах хэрэгтэй юм. Шинэ талбайн 10 хувь буюу 554 га-д алимны тариалалт хийх ойрын зорилт тавьж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
алим хан
Говь Алтай аймгийнхан сайн байна шүү. алим бүгдээрээ тарих нь зөв. алийн болгон гадаадаас зөөсөр байхав дээ. төр засагтаа хандаж дэмжүүлцгээе
2016.03.23