Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байна
Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээж байна. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж. “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж байна.
Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэх аж.
Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал хөгжимтэй дуулна. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдашнар ажиллажээ. Төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТАН.Наранчимэг хамтрах юм байна.
Тоглолтын мэдээллийг: 70118012 утаснаас аваарай.
Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээж байна. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж. “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан Их хүмүүнийг бид мартах учиргүй” хэмээн төрийн тэргүүн агсныг эрхэмлэн хүндэтгэж байна. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын дуулаачдад зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэх аж.
Эхний хэсэгт монгол романсуудыг төгөлдөр хуурчтай дуулах бол дараагийн хэсэгт Монголын шилдэг хөгжмийн зохиолчдын сэтгэл булаам дуунуудыг симфони найрал хөгжимтэй дуулна. Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тоглож, удирдаачаар МУУГЗ Н.Бүтэнбаяр, МУСТА Д.Нямдашнар ажиллажээ. Төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд. Мөн тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТАН.Наранчимэг хамтрах юм байна.
Тоглолтын мэдээллийг: 70118012 утаснаас аваарай.
0 Сэтгэгдэл
























