БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дэлхийн шилдэг балетчид нэгэн дээвэр доор
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах МУГЖ. Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо.
“Welcome to Mongolia” наадам нь 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцоно. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Тасалбарын үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна. МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад очиж тоглохоор төлөвлөжээ гэж Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээллээ.
Олон улсын балетчдын “Welcome to Mongolia” нэгдсэн тоглолтын тасалбар худалдаан гарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах МУГЖ. Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо.“Welcome to Mongolia” наадам нь 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцоно. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Тасалбарын үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна. МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад очиж тоглохоор төлөвлөжээ гэж Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























