96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Индонезид галт уул оргилж хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

Индонезид Синабунг галт уул оргилж эхэлсэнтэй холбогдуулан эргэн тойронд нь 5-7 км-ийн дотор байдаг долоон тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мянга мянган хүн одоо Кабанжахе хотын католик сүмийн дэргэд байгуулсан түр хоргодох байруудад амьдарч байна гэж нутгийн цэргийн тойргийн командлагч хурандаа Асел Сукарна мэдэгджээ. Синабунг галт уул сэргэн оргилж эхэлснээс тэндээс урсан гарч байгаа лав хэдийнээ гурван сая шоо метр давж, индонези улс дөрөвдүгээр зэргийн түгшүүр зарласан юм.
Галт уул судлаачид лав уулын оргилоос өмнө, зүүн өмнө зүгт долоо орчим км урсана гэж тооцоолж урдчилан анхааруулж байна. 2460 метр өндөртэй Синабунг галт уул Умард Суматра мужийн нийслэл Меданаас холгүй оршдог юм байна.

0 Сэтгэгдэл