96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бразиль улсад нохой хүүхдээс нь олон
Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг нохой нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ.
Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг хоёр нохой байгаа юм байна. “Бразилийн иргэд хүүхдээс илүү нохой хайрладаг гэж арай хэлмээргүй байна. Гэхдээ дүн ийм л байна” гэж Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ.
Харин 202 сая иргэнтэй энэ улсад 22,1 сая муур байдаг гэнэ. Бразильд гэрийн тэжээмэл амьтан тоолох аргачлалыг 2013 онд гаргасны дагуу энэ удаагийн тооллогыг явуулж дүнгээ гаргасан нь энэ.
Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг нохой нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ. Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг хоёр нохой байгаа юм байна. “Бразилийн иргэд хүүхдээс илүү нохой хайрладаг гэж арай хэлмээргүй байна. Гэхдээ дүн ийм л байна” гэж Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ.
Харин 202 сая иргэнтэй энэ улсад 22,1 сая муур байдаг гэнэ. Бразильд гэрийн тэжээмэл амьтан тоолох аргачлалыг 2013 онд гаргасны дагуу энэ удаагийн тооллогыг явуулж дүнгээ гаргасан нь энэ.
0 Сэтгэгдэл
























