УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Улаанбаатар марафон-2015”,” Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” 06 дугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн тээврийн нийт 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байна.
Гол гудамж замууд хаагдах үед 06 сарын 06-ны “Автомашингүй өдөр”-өөр чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно.

0 Сэтгэгдэл