96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Тажикийн тусгайгийн дарга “Лалын улс-“-ын талд орсон гэнэ

Тажикийн цагдаагийн тусгай салааны дарга асан, хурандаа Гулмурод Халимов нэг сарын өмнө сураггүй алга болсон гээд байтал Сирид очоод “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн талд орчихсон байлдаж байгаа нь сүлжээнд орсон дүрс бичлэгүүдэд гарчээ.
Бичлэг дээр Халимов мусульман хувцас өмсчихөөд хамтран зүтгэгчидтэйгээ явж байгаа нь гарч байна. Тэрээр өөрөө энэ тухайгаа Тажикийн Дотоод явдлын яам лал хувцас өмсөх, өдөр тутам таван удаагийн мөргөл хийхийг хориглодогт сэтгэл дундуур байсан гэжээ. Тэр бас ОХУ, болон АНУ-ын тусгай ажиллагааны хамтарсан сургалтад оролцож байсан атлаа орос-тажик, орос америкийн харилцааны талаар таашаадаггүй учраас ийм шийдэлд хүрсэн гэж ярьсан байна.
Гурван жилийн өмнө улсынхаа тусгай салааг удирдаж байсан 40 настай хурандаа төрийн дээд шагналаар удаа дараа шагнуулж байсан, найман хүүхдийн эцэг юм байна.
Тажикстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны мэдээллээр “Лалын улс” болон бусад алан хядагч бүлэглэлийн эгнээнд тус улсын 400 орчим иргэн элсэн байлдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл