БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оюутолгойн далд уурхайг ашиглахад 6.8 тэрбум ам.доллар зарцуулна
Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсантай холбоотойгоор өчигдөр мэдээлэл өглөө. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Монголын тал “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, Удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг боломжтой болж байгаа юм байна. Мөн цаашдаа зардлын хэтрэлт Монголын хяналтад ил тод байна гэж тэрээр хэллээ.
Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой гэж тооцжээ. Гэхдээ далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардлагатай бөгөөд нийт 4.7 тэрбум ам.долларын зардал гаргах бол хөрөнгө оруулалтын зардалд 6.8 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцсон байна.
Ингээд Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтыг
• Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
• Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
• Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
• Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
• Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
• Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
• Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна. Энэ нь нийт дүнгээрээ есөн тэрбум ам.доллар болж байгаа юм.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсантай холбоотойгоор өчигдөр мэдээлэл өглөө. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Монголын тал “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, Удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг боломжтой болж байгаа юм байна. Мөн цаашдаа зардлын хэтрэлт Монголын хяналтад ил тод байна гэж тэрээр хэллээ. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой гэж тооцжээ. Гэхдээ далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардлагатай бөгөөд нийт 4.7 тэрбум ам.долларын зардал гаргах бол хөрөнгө оруулалтын зардалд 6.8 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцсон байна.
Ингээд Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтыг
• Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
• Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
• Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
• Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
• Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
• Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
• Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна. Энэ нь нийт дүнгээрээ есөн тэрбум ам.доллар болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























