Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Цахилгаан тасарснаас ”Эрдэнэт” үйлдвэр 1.1 тэрбум төгрөг алджээ

Улс даяар цахилгаан тасарсан осол өнгөрсөн 25-ны өдөр гарсан билээ. Одоогоор энэ ослын үеэр гарсан нийт хохиролыг бүрэн тооцож амжаагүй байна. Төрийн өмчийн хорооны мэдээллээс үзвэл урьдчилсан байдлаар 1.3 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Тухайлбал, манай улсын эдийн засгийн гол түүчээ “Эрдэнэт” үйлдвэр бүрэн зогсч 1.1 тэрбум төгрөгийн хохирол учрсан аж. Баяжмалын үйлдвэрлэл тасралтгүй явах ёстой. Гэтэл үйлдвэрлэл нь зогссоноор дээрх алдагдалд хүргэв. Мөн Улаанбаатар 220 кВт-ын дэд станцын хүчдэлийн тарнсформаторт гэмтэл гарснаас “ТЭЦ-4”, “ТЭЦ-3”, “ТЭЦ-2” цахилгаан станцууд бүрэн унтарсан байна. Эдгээр цахилгаан станцыг асааж хэвийн ажиллуулахад 104.3 сая төгрөгийн мазут, түлш хэрэглэжээ. Үүнээс гадна төрийн өмчит “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани 101.1 сая төгрөгийн эрчим хүч түгээх боломжоо алдав. Ослын үед 16 цаг ажилласан 304 хүний илүү цагийн цалинд 9.7 сая төгрөг зарцуулсан аж. Энэ бол төрийн өмчит хэдхэн үйлдвэрийн газрын хохирол. Үүн дээр хувийн компани, үйлдвэрийн хохиролыг нэмбэл асар их тоо гарах нь дамжггүй. Цахилгаан тасарсан явдлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн захирал Ж.Равдандоржтой холбон тайлбарласан мэдээлэл гарсан. Учир нь ТӨХ түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм. Тэр “цахилгаан тасална гэж” хэлсэн. Тэгээд цахилгаан тасалсан гэж байгаа юм. Тэгвэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн ерөнхий инженер Т.Жаргалсайхан “Цахилгаан тасарсан нь ажлаас халсан болон хувь хүний гаргасан зан авиртай ямар ч холбоо байхгүй. Цахилгаан тасарсан ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Улаанбаатар дэд станцын хоёрдугаар хэсэгт аянгын газардуулгаас унжсан төмөр утас хүрч богино холбоо үүсгэсэн. Үүнээс үүдээд цахилгаан тасарсан юм. Манайхан гал гарсан гэж яриад байгаа нь буруу. Богино холбоо үүссэнээс шалтгаалж тэр транформаторын ойр орчмын өвс шатсаныг унтраасан. Энэ онд засвар үйлчилгээ хийхдээ цахилгаан хязгаарлахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээ хийх үедээ ОХУ-аас эрчим хүч авч зохицуулалт хийнэ” гэсэн мэдээлэл өглөө.
Дээрх ослын үеэр Булган, Арвайхээр, Хишиг-Өндөр, Сансар, Баянхонгор дэд станцуудын 110/35/10 / кВ-ын шугам, Эрдэнэт дэд станцын Дэнж, Город-А, Говил-А цахилгаан дамжуулах 220/10/110/35 кВтын агаарын шугамууд тасарчээ. Ингээд Орхон, Булган, Архангай, аймгууд тэр чигтээ цахилгаангүй болсон байна. Мөн Төв аймгийн дөрөв, Хөвсгөлийн долоо, Завханы нэг, Сэлэнгийн нэг, Баянхонгорын долоо Дундговийн нэг суманд тус тус цахилгаан тасарсан юм.

0 Сэтгэгдэл