Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Төвдөд дахиад нэг хүн эсэргүүцлээ илэрхийлж өөрийгөө шатаалаа
Төвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе гацаанд нутгийн 35 настай иргэн Дэнзэн Гьяцо хятадын төв засгийн газрын хэлмэгдүүлэх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өөрийгөө шатаасан байна. Нутгийн засгийн ордны ойролцоо өөрийгөө шатаасан эрэгтэй газар дээрээ нас баржээ. Эрх баригчид нас барсан эрийн цогцосыг төрөл төрөгсдөд нь өгөлгүй чандарлахаар шийдвэрлэсэн байна.
Нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагссаныг хятадын цагдаагийнхан тарааж 80 гаруй хүнийг саатуулсан нь ийм явдалд хүргэсэн байна. Нүдээр үзсэн хүн, “Чөлөөт Ази” радиогийн мэдээллээр бол одоо гацаанд эргүүл хамгаалалтыг чангатгаж, нутгийн иргэдийг байнга шалгаж байгаа гэнэ. Хэн нэгнээс Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тухай юм уу, Далай ламын тухай материал гарвал тэр дор нь баривчилж байгаа юм байна.
2009 оноос хойш Төвдөд хятадын төв засгийн газрын бодлогыг эсэргүүцэж 140-өөс цөөнгүй хүн өөрийгөө шатаасан юм. Эдний 119 нь нас барсан бол үлдсэнийх нь хувь заяа тодорхойгүй байна.
Төвдийн иргэд, хятадын бусад жижиг үндэстнүүд болох Шинжаан Уйгар, Өвөр Монголчууд Хятадын төв засгийн газрын цөөнхийг хятадчилж, үндэсний соёл, уламжлалыг үгүй хийж байна хэмээн буруутгадаг. Харин Бээжин энэ бүхнийг няцааж эдгээр нутагт БНХАУ “аз жаргалтай амьдрал авчирч, хязгаар нутгийнхныг феодалын дарлалаас чөлөөлж байна” гэдэг юм хэмээн "Великая Эпоха" сайтад мэдээлжээ.
uuriiguu shataana gedeg aguu zorig shu
Төвдийн өөртөө засах орны Сычуань мужийн Даву Гарзе гацаанд нутгийн 35 настай иргэн Дэнзэн Гьяцо хятадын төв засгийн газрын хэлмэгдүүлэх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өөрийгөө шатаасан байна. Нутгийн засгийн ордны ойролцоо өөрийгөө шатаасан эрэгтэй газар дээрээ нас баржээ. Эрх баригчид нас барсан эрийн цогцосыг төрөл төрөгсдөд нь өгөлгүй чандарлахаар шийдвэрлэсэн байна. Нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагссаныг хятадын цагдаагийнхан тарааж 80 гаруй хүнийг саатуулсан нь ийм явдалд хүргэсэн байна. Нүдээр үзсэн хүн, “Чөлөөт Ази” радиогийн мэдээллээр бол одоо гацаанд эргүүл хамгаалалтыг чангатгаж, нутгийн иргэдийг байнга шалгаж байгаа гэнэ. Хэн нэгнээс Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тухай юм уу, Далай ламын тухай материал гарвал тэр дор нь баривчилж байгаа юм байна.
2009 оноос хойш Төвдөд хятадын төв засгийн газрын бодлогыг эсэргүүцэж 140-өөс цөөнгүй хүн өөрийгөө шатаасан юм. Эдний 119 нь нас барсан бол үлдсэнийх нь хувь заяа тодорхойгүй байна.
Төвдийн иргэд, хятадын бусад жижиг үндэстнүүд болох Шинжаан Уйгар, Өвөр Монголчууд Хятадын төв засгийн газрын цөөнхийг хятадчилж, үндэсний соёл, уламжлалыг үгүй хийж байна хэмээн буруутгадаг. Харин Бээжин энэ бүхнийг няцааж эдгээр нутагт БНХАУ “аз жаргалтай амьдрал авчирч, хязгаар нутгийнхныг феодалын дарлалаас чөлөөлж байна” гэдэг юм хэмээн "Великая Эпоха" сайтад мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
Dalai lam aa
Dalai lab dald hucheeree hyatadiig sunuuchihvul haramsah hun barag garahgui dee.
2015.05.26
2015.05.26























