Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Ялалтын 70 жилийн дараа бас нэг том парад болох нь
ОХУ дэлхийд цэрэг зэвсгийн сүр хүчээ гайхуулсан 70 жилийн ой саяхан болж өнгөрөөд байхад одоо дахиад цэргийн хүчээ харуулах бас нэг 70 жилийн ой болох гэж байна.
Умард Солонгос энэ оны 10 дугаар сард тэмдэглэх Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойдоо бэлтгэж эхлээд байгаа юм. Энэ үеэр олон арга хэмжээ зохион байгуулахын нэг нь чучхегийн орны хүчин чадал, шинэ зэвсэглэл, ялангуяа тив хоорондын балластик пуужингуудаа харуулах цэргийн том парад гэнэ. Энэ талаар Өмнөд Солонгосын мэдээллийн “Енхап” агентлаг засгийн газрынхаа эх сурвалжаас аван мэдээлжээ.
“Хэдийгээр Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны ой хүртэл таван сарын хугацаа байгаа ч БНАСАУ энэ ойдоо бэлтгэх, баярын арга хэмжээнүүд, цэргийн парад хийх тусгай ажлын хэсэг байгуулжээ” хэмээн “Енхап” агентлагийн сэтгүүлчид Өмнөд Солонгосын түшмэл хэлсэн байна.
Тэр бас “Өнгөрсөн онд болсон цэргийн парадтай харьцуулбал энэ удаагийн парад асар том хүрээтэй болно. БНАСАУ өөрийн цэргийн сүр хүчээ шинэ шинэ зэвсэглэлүүдээрээ харуулах юм” гэж хэлжээ. Цэргийн парадад саявтар усан доогуур шумбагчаас харваж туршсан балластик пуужин, тив хоорондын пуужингуудаа жагсаах юм байна.

БНАСАУ энэ сарын 9-ний өдөр усан доогуур шумбагчаас балластик пуужин харваж туршсан юм. Энэ талаар барууны болон Өмнөд Солонгосын шинжээчид янз бүрийн дүгнэлт өгч байгаа юм. БНАСАУ усан доогуур шумбагчид балластик пуужин байрлуулж байлдааны жижүүрт гаргана гэхэд лавтай 2-5 жил шаардлагатай. Умард Солонгос усан доогуур явагч завинаас пуужин харвах гэж 16 удаа туршсан ч амжилтгүй болсон бол 17 дахь нь арай гэж амжилттай болсон гэж Өмнөдийн цэргийн шинжээчид тэмдэглэжээ.

Тавдугаар сарын 9-ний өдөр БНАСАУ үнэхээр түүхэндээ анх удаа усан доороос балластик пуужин харвасан юм. Пуужин харвах сургуулийг удирдагч Ким Чен Ун биечлэн ажиглажээ. Пуужин харвах сургууль амжилттай болсныг “Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойд барьсан хамгийн сайхан бэлэг” гэж Ким Чен Ун хэлжээ.
“Умард Солонгос тавдугаар сарын 9-ний 16,25 цагаас 17.23 цагийн хооронд Вонсон хотын ойролцоох Ходо хойгийн буудлагын талбайгаас "корабль-корабль KN-01" ангиллын гурван пуужин харвалаа” гэж Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээлсэн юм. Ийм пуужинг хоёрдугаар сарын 6-нд бас харваж туршсан гэж Өмнөдийн цэргийнхэн тэмдэглэсэн байна.

Украины хямрал, Крымыг өөртөө нэгтгэсэн асуудлаас болж Европын холбоо, АНУ тэргүүтэй барууны орнуудаас эдийн засгийн хориг тавиулж ганцаардаж байгаа ОХУ аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор цэргийн сүр хүчээ үзүүлж урьд өмнө хийж байгаагүй цэргийн парад хийгээд тун удаагүй байна. Гэтэл өнөөдөр ОХУ-ын дотно түнш болоод байгаа БНАСАУ бас ирэх аравдугаар сард асар том цэргийн парад хийж цэрэг зэвсгийн сүр хүчээ үзүүлэх нь.
Оросууд шинэ шинэ пуужин, танк, явган цэргийн хуягт машинуудаа гайхуулсан бол Умард Солонгос төрөл бүрийн пуужингаараа зүүн өмнөд Азийг, бас АНУ-г айлгахаар бэлтгэж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл