Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Тусгай замын автобустай болох эхлэл тавигдлаа

Улаанбаатарт хамгийн ихээр тулгамдаж байдаг асуудал бол нийтийн тээвэр. Нийслэлийн хэмжээнд 1800-2000 том оврын автобус иргэдэд үйлчилдэг ч сая гаруй хүн амтай нийслэлд багадахаар тоо юм. Өөрт ахадсан хүнд ачааг үүрдэг гэхэд хилсэхгүй. Иймээс нийслэлийн удирдлагууд хотын нийтийн тээврийг сайжруулах ямар гарц байгаа талаар эрэлхийлж ирсэн. Үүний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр BRT буюу тусгай замын автобусны төсөл. Уг төслийн анхан шатны санхүүжилтийн баримт бичигт Сангийн сайд Б.Эрдэнэбат, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шуллхемер Нийслэлийн Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Эрдэнэбат “Улаанбаатарын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 2115.9 сая ам.долларын холимог зээлийн санхүүжилт, Монголт Улсын Засгийн газрын 57 ам.долларын санхүүжилт гурван үе шаттай хэрэгжүүлэх санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийг АХБ-тай байгууллаа. Энэхүү хөтөлбөрийн эхний үе шатыг АХБ-ны 59.9 сая ам.долларын холимог зээл Дэлхийн байгаль орчны байгууллагын 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 17 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх тухай Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төслийн зээлийн хэлэлцээрүүд болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна” хэмээн хэлсэн юм. Мөн тээрээр “АХБ манай улсад олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүнийг манай улсын Засгийн газар өндрөөр үнэлж ирсэнг хэлэхэд таатай байна” гэдгийг онцлов.
Тусгай замын автобус гэдэг нь одоо байгаа замаа сайжруулж зөвхөн автобус явдаг замыг хэлж буй юм. Автобусны буудлууд нь битүү байна. Иргэд автобусны буудал руу орохдоо картаа уншуулж орно. Нэг ёсондоо суух автобусныхаа үнийг төлж буй юм.
Уг гэрээний хүрээнд нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу 7.7 километр замыг сайжруулах болон тусгай замын автобусны цахилгаан, тээврийн дэд бүтцийн ажил автобусны байршлын удирдлагын системыг сайжруулах ажлуудлыг хийх юм байна. Түүнчлэн нийт гурван шугамаар 64 километр зам тавигдах аж. Энэ жилдээ нарийвчилсан үнэлгээ ажлыг зураг нь хийгдэж ирэх жилээс газар шорооны ажил эхэлнэ. Ингээд ирэх жил эхний шугамыг ашиглалтад өгөхөөр ажиллахаар болсон гэнэ. Чиглэл байршлын хувьд Хан-Уул дүүрэгт Яармаг, Буян-Ухаа 1.2 хороолол гээд нийслэл тэлж байна. Иймээс хүн ам суурьшиж байгаа бүс рүү эхний ээлжинд тавигдах юм байна. Тус замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох төлөвлөгөө гаргаад байгаа аж.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн чиглэлийн тогтолцоо, эрсдэл бүртгэл хяналтыг сайжруулах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, замын хөдөлгөөний хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм. Мөн нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийн эргэлтийн тоо 15-30 орчим хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Хамгийн гол нь нийтийн тээврийн том оврын автобуснууд байгаль орчин, агаар ихээр бохирдуулдаг. Иймд агаарын бохирдлыг бууруулж байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилготой юм байна.

0 Сэтгэгдэл