Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Шүлхий гарсан аймгуудад 1,5 сая тун вакцин хүргүүллээ
Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчний сэжиг илрэн, гуравдугаар сарын 4-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Үүнээс хойш уг аймгийн Булган, Үенч сумдын дөрвөн голомтонд нийт 922 мал өвчилсөн байна. Шүлхий өвчнөөр гуравдугаар дугаар сарын 14-ны өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу тавдугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.
Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинаар I ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна.
Ховд аймгийн Булган суманд 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчний сэжиг илрэн, гуравдугаар сарын 4-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогджээ. Үүнээс хойш уг аймгийн Булган, Үенч сумдын дөрвөн голомтонд нийт 922 мал өвчилсөн байна. Шүлхий өвчнөөр гуравдугаар дугаар сарын 14-ны өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу тавдугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мянган тун вакцинаар I ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлсэн байна.
0 Сэтгэгдэл























