УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ФИФА-д анарх байдал ноёрхсон хэмээн Марадона үзэж байна
Олон улсын хөл бөмбөгийн холбоо ФИФА-д дураар авирладаг жинхэнэ анарх байдал ноёрхоод байгаа хэмээн Аргентины шигшээ багийн довтлогч байсан нэрт хөл бөмбөгчин Диего Марадона үзэж байна. Тэрээр энэ бүхэнд энэ байгууллагын тэргүүн Йозеф Блаттер буруутай гэжээ.
“ФИФ-д дураар авирлах явдал хэрээс хэтрээд байгааг хөлбөмбөгийн ертөнц бүгд мэдэж байгаа ч харин Блаттер энэ талаар юу ч мэдэхгүй байна. Ийм ч болохоор би Иорданы хан хүү Али бин Аль-Хусейныг ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг дэмжиж байгаа юм” гэж Марадона хэлжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 29-нд Швейцарийн Цюрихт болох ФИФА-гийн конгрессын үеэр болох юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Али бин Аль-Хусейнаас гадна Нидерландын хатан хааны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэл ван Праг, португалийн хөлбөмбөгчин асан Луиш Фигу нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Олон улсын хөл бөмбөгийн холбоо ФИФА-д дураар авирладаг жинхэнэ анарх байдал ноёрхоод байгаа хэмээн Аргентины шигшээ багийн довтлогч байсан нэрт хөл бөмбөгчин Диего Марадона үзэж байна. Тэрээр энэ бүхэнд энэ байгууллагын тэргүүн Йозеф Блаттер буруутай гэжээ. “ФИФ-д дураар авирлах явдал хэрээс хэтрээд байгааг хөлбөмбөгийн ертөнц бүгд мэдэж байгаа ч харин Блаттер энэ талаар юу ч мэдэхгүй байна. Ийм ч болохоор би Иорданы хан хүү Али бин Аль-Хусейныг ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг дэмжиж байгаа юм” гэж Марадона хэлжээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 29-нд Швейцарийн Цюрихт болох ФИФА-гийн конгрессын үеэр болох юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид Али бин Аль-Хусейнаас гадна Нидерландын хатан хааны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэл ван Праг, португалийн хөлбөмбөгчин асан Луиш Фигу нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
























