Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Хөсөгтөн” хамтлагт “Asia’s got talent”-ын дараагийн шатанд үлдэх үү

Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Азид зохион байгуулж байгаа “Asia’s got talent” шоуг өнгөрсөн сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацаж эхэлсэн билээ. Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогч ирснээс Монгол Улсаа төлөөлөн “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ толилуулж, сая сая үзэгч болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлж байна. Түүгээр ч барахгүй шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээ авч, хагас шигшээд шалгаран үлдсэн билээ.

Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглох эрх авах юм. Одоогийн байдлаар “Хөсөгтөн” хамтлаг хоёрдугаар ээлжийн шалгаруулалтдаа тэнцсэн. Гэвч энэ сарын 23-наас өчигдрийг хүртэл үргэлжилсэн цахим санал асуулгын дүн өнөөдөр гарснаар тэд тэмцээнийг цааш үргэжлүүлэх эсэх нь шийдэгдэнэ.

0 Сэтгэгдэл