БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Загалмайлсан эцэг 75 нас хүрлээ, бас гэрлэх нь

Фрэнсис Копполын “Загалмайлсан эцэг” киноны дүрээрээ кино урлагийн түүхнээ алтан үсгээр бичигдсэн Холливудын нэрт жүжигчин Альфредо Жеймс /Аль Пачино/ 75 насны ойгоо тэмдэглэж байна. Ой тэмдэглэх үеэрээ тэр бас амьдралдаа анх удаа гэрлэхээр шийдсэнээ зарлаж олныг гайхшрууллаа хэмээн Total Film magazine сэтгүүл мэдээлжээ. Тэрээр таван жилийн турш уулзаж байгаа 35 настай жүжигчин Люсила Солатай гэрлэхээр шийдсэн байна.

-Би гэрлэх тухай бодож байна. Үүндээ би хэзээ ч байгаагүйгээр итгэж байна. Би уг нь хэзээ ч гэж хэзээ ч хэлэхгүй гэдэг зарчимтай хүн. Та нар намайг, өглөө бүр босохдоо л хуримын тухай бодож байгаа гэж бүү бодоорой, гэхдээ л ийм явдал удахгүй болох нь. Люсиль ч ганцаар амьдралаас хагацахад бэлэн байгаа гэж Аль Пачино хэлжээ.

Аль Пачино өмнө нь олон бүсгүйтэй учирч явсан, гурван ч хүүхэдтэй гэлээ ч хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Олон эмэгтэй энэ одтой гэлэхийг мөрөөдөж явсан. “Загалмайлсан эцэг”-ийн Майкл Корлеоны дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан бол дараа нь зургаан ч удаа энэ шагналд нэр дэвшиж байсан юм.

Долоо дахь удаагаа Мартин Брестийн “Эмэгтэй хүний үнэр” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн. Үүнээс гадна Аль Пачино “Алтан бөмбөрцөг” дөрөв, Британийн кино, телевизийн урлагийн “Эмми” шагналыг хоёр удаа, мөн “Тони” шагнал хүртэж байсан юм.

0 Сэтгэгдэл