Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Жүжигчин Р.Анхням “Алтан гадас” хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар “Чонон сүлд” киноны найруулагч Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно манай улсад ирээд байна. Түүнийг өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.

Найруулагч Жан Жак Анно хэлэхдээ, "Монгол оронд ирсэндээ баяртай байна. Танай орны соёлын түүхийг их сонирхдог. Үүний нэг жишээ нь "Чонон сүлд" юм. Энэ киног сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Европт монголчуудын ахуйг ихэд сонирхож хүлээж авч байгаа. Энэ кино бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.
Мөн энэ үеэр “Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн СТА Р.Анхнямыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг БСШУ-ы сайд Л.Гантөмөр гардуулж өгөв.
Жүжигчин Р.Анхням, “Алтан гадас одонгоор шагнаж итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Цаашид илүү ихийг хийх болно” гэв.
Тус уулзалтад Монголын кино урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчид оролцож харилцан яриа өрнүүлсэн юм.

0 Сэтгэгдэл