Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Геббелсийн хэлсэн үгийг ашиглалаа гэж хэвлэлийн газраас мөнгө нэхжээ
Нацист Германы Суртал нэвтрүүлгийн сайд Йозеф Гебельс агсны тухай номд түүний хэлсэн үгүүдээс нь иш татсаны нь төлөө Random House хэвлэлийн газраас түүний өвийг хадгалагчид мөнгө нэхэмжилжээ.
Петер Лонгерихийн энэ намтар зохиол 2010 онд германд хэвлэгдсэн ч ойрын үед Британид худалдаалах гэж байгаа юм байна. Нацистын суртал нэвтрүүлэгчийн өв залгамжлагчдыг мөн нацист германы эдийн засгийн сайд байсан Ялмар Шахтын охин өмгөөлөгч Кордула Шахт төлөөлж байгаа юм байна.
Хэвлэлийн Random House компанийн хуулийн ерөнхий зөвлөх Рйанер Дрезен британийн Guardian сонинд “Мөнгө нэхэмжилсэн захидлыг хараад нүдэндээ ч итгэхгүй байна” гэж ярьжээ.
Геббелсийн тухай номын зохиогч Петер Лонгерих нацистын суртал нэвтрүүлгийн удирдагчийн ажлын тэмдэглэлийг илүүтэй ашигласан нь Германд бол ямар ч асуудал тариагүй гэнэ.
Харин өмгөөлөгч, гебельсийн хамтран зүтгэгчийн охин Кордула Шахт “Энэ бол байдаг л зүйл. Түүхч хүний хувьд энэ асуудал зөвхөн сэтгэлзүйн төдийгүй, мэргэжлийн ёсзүй байх ёстой” гэсэн байна.
Хуульч Дрезен болохоор “Цэргийн гэмт хэрэгтний төлөө ямар ч мөнгө төлөх хэрэг байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ. “Бусад хэвлэлийн газрууд магадгүй тодорхой мөнгө төлж болох юм. Харин Random House-ийн хувьд шүүхээс ял сонссон цэргийн гэмт хэрэгтний үгийг иш татсаныхаа төлөө мөнгө төлөх ямар ч шаардлага байхгүй” хэмээн хуульч итгэлтэй хэлжээ.
Геббельсийн 1924-1945 оныг дуустал хөтөлсөн өдрийн тэмдэглэл нь түүний бусад гар бичмэлүүдийн нэгэн адил тусгай хамгаалалтад 2015 оныг дуустал байсаар байх юм. Геббельс 1945 оны тавдугаар сарын 1-нд амиа хорлож нас барсан юм.
Харин Ялмар Шахт нь Германы Төв банкны тэргүүн, Эдийн засгийн сайдын албыг олон жил хашсан, Рейхийн цэргийн эдийн засгийн гол үндэслэгч хүн юм. Нюренберг дэх цэргийн шүүхээр түүнийг оруулсан ч бүрэн цагаатгаснаар 1970 онд Мюнхенд нас барсан юм.
Нацист Германы Суртал нэвтрүүлгийн сайд Йозеф Гебельс агсны тухай номд түүний хэлсэн үгүүдээс нь иш татсаны нь төлөө Random House хэвлэлийн газраас түүний өвийг хадгалагчид мөнгө нэхэмжилжээ. Петер Лонгерихийн энэ намтар зохиол 2010 онд германд хэвлэгдсэн ч ойрын үед Британид худалдаалах гэж байгаа юм байна. Нацистын суртал нэвтрүүлэгчийн өв залгамжлагчдыг мөн нацист германы эдийн засгийн сайд байсан Ялмар Шахтын охин өмгөөлөгч Кордула Шахт төлөөлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл