Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцлоо

ХХААЯ тариаланчдын зөвлөгөөнийг тухайн аймгуудад нь зохион байгуулж, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах арга замыг хамтдаа зөвлөлдөж байна. Дорнод аймгаас эхэлсэн энэхүү зөвлөгөөн тариалан бүхий бүс нутгуудад үргэлжилж энэ сарын 10-нд Төв аймгийн тариаланчдын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, УИХ-ын БОХХАА-н байнгын хороон дарга С.Батболд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Сайд Р.Бурмаа салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого чиглэл мөн хүнсний буудайн арилжааны мэдээллийг тариаланчдад өгч, санал бодлыг нь сонслоо.
“Сүүлийн үед тариалан эрхлэгчдийн зүгээс багагүй асуудал гарсан. Гэхдээ үүнийг дэвэргэж, улам асуудал үүсгэлгүй харилцан ойлголцож, хаврын тариалалтаа эхлүүлэх хэрэгтэй байна. Бид ажлаа эхэлж байж, асуудал намжих эхлэл болно” гэж зөвлөгөөнд оролцсон тариаланчдын төлөөлөгчид хэлж байлаа. Мөн зөвхөн улаан буудай тариалалт биш төмс, хүнсний ногоо, мал аж ахуйн салбарыг ч хэрхэн хөгжүүлэх тухай саналаа тэд хэлсэн.

0 Сэтгэгдэл