96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Сэлэнгийн тариаланчид газрын үржил шимд санаа зовж байна

Хаврын тариалалтын бэлтгэл ид өрнөж байгаа энэ үед тариалангийн төв болох Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчдын уулзалт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон болон Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл оролцож Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 200-аад тариаланчдын санал бодлыг сонслоо.
Сэлэнгэ аймгийн тариаланчид хөрсний үржил шимийг хадгалах, сайжруулах цаашлаад гарцыг нэмэгдүүлэх асуудлыг онцлон “Манай орны тариалангийн талбайн дийлэнхийнх нь ялзмагийн хэмжээ 2-3 хувиас илүүгүй байгаа юм. “Атрын гуравдугаар аяны хүрээ”-нд 2010 онд тариалангийн талбайд үржил шимийн шинжилгээ хийсэн. Ийм шинжилгээг таван жил тутамд хийж байна хэмээн бодлогын баримт бичигт тусгасан ч дорвитой ажил хийгдэхгүй байгаа, үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Ингэснээр хөрсний үржил шимийг сайжруулахын тулд ямар бордоо хэрэглэх, тариалалтын талбайн арчилгаа хэрхэн хийх зэрэг асуудал нь илүү тодорхой болох юм” хэмээн саналаа хэлж байлаа.
Зөвлөгөөний үеэр төмс, хүнсний ногоо тариалдаг тариаланчдын асуудал ч яригдсан бөгөөд засаг төрийн зүгээс тэдний үйл ажиллагааг дэмжих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж өгөх боломжийг судлана гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэллээ хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл