Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай боллоо
Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү спот арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж үг хэлж, арилжааны цанг цохисон юм.
Тэрээр “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 30-нд танилцах үед миний би ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь зөв гэдэг байр сууриа илэрхийлж байсан билээ. Бид өнгөрсөн хугацаанд туршилтын арилжаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд биржээр арилжих хүнсний буудайн тодорхойлолтыг гаргах, арилжааг хэрхэн явуулах талаар зах зээлийн оролцогчдод мэдээлэх, сургалт хийх чиглэлээр ажиллаж өнөөдөр туршилтын арилжааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Өнөөдрийн энэ туршилтын арилжааг эхлүүлснээр “ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн манай салбарт хандаж өгсөн Засгийн газрын үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа юм.
ХАА-н биржээр арилжсанаар хүнсний буудайн үнэ зах зээлийн зарчмаар тогтож, газар тариалангийн салбарт төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай нь холбон олгох, мөн тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээлээ.
Туршилтын арилжаагаар ТЭДС-ийн Хөтөл, Булган, Хархорин салбаруудад хадгалагдаж буй 2-р ангиллын нийт 500 тн хүнсний буудай 552 700 төгрөгийн дундаж үнэтэйгээр арилжигдлаа. Хүнсний буудайн үнэ агуулахын байршлаас хамаарч харилцан адилгүй үнээр буюу 505 000 – 565 000 төгрөгийн хооронд зарагдсан бөгөөд арилжааны нийт дүн 276.4 сая төгрөг болсон байна.
Арилжаанд зөвхөн биржийн итгэмжлэгдсэн агуулахад хадгалагдаж буй хүнсний буудайг оруулах боломжтой бөгөөд одоогоор ТЭДС-ийн 5 агуулах биржийн итгэмжлэл аваад байна.
Энэхүү спот гэрээн дээр суурилаад 2015 оны намрын ургацаас гарах буудайнд фьючерсийн арилжааг явуулахаар төлөвлөж байна.
Барааны төрөлДундаж үнэ (төгрөг/тонн)Нийт хэмжээ(тонн)Нийт үнэ (төгрөг)
Хүнсний буудай(2-р ангиллын)
Хүнсний буудай (ТЭДС Хөтөл)565,000240135,600,000
Хүнсний буудай (ТЭДС Булган)550,000210115,500,000
Хүнсний буудай (ТЭДС Хархорин)505,0005025,250,000
Нийт дүн500276,350,000
Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү спот арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж үг хэлж, арилжааны цанг цохисон юм.Тэрээр “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 30-нд танилцах үед миний би ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь зөв гэдэг байр сууриа илэрхийлж байсан билээ. Бид өнгөрсөн хугацаанд туршилтын арилжаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд биржээр арилжих хүнсний буудайн тодорхойлолтыг гаргах, арилжааг хэрхэн явуулах талаар зах зээлийн оролцогчдод мэдээлэх, сургалт хийх чиглэлээр ажиллаж өнөөдөр туршилтын арилжааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

0 Сэтгэгдэл