Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
“Хасын хүлэгүүд” Европт анхны хожлоо авлаа
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” дээд лигийн гурван удаагийн аварга, энэ жилийн дэд аварга “Хасын Хүлэгүүд” баг лигийн тэмцээнийг дуусгасан даруйдаа Европыг зорьсон билээ. Бельги, Голланд, Францаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй явсан тэд одоо эцсийн зогсоол Парист ирээд байгаа аж. “Хасын Хүлэгүүд” Бельгид байхдаа Антиверп Гиантс багийн эсрэг тоглон 80:76-гийн харьцаагаар хожсон байна. Манай сагсан бөмбөгийн түүхэнд ингэж Европт багаараа очиж тоглон, хожил авч байсан удаагүй. Монголд клубийн системд шилжсэн сагсан бөмбөгийн анхны баг болох “Хасын Хүлэгүүд” аялан тоглолтынхоо хугацаанд мэргэжлийн хоёр, сонирхогчийн хэд хэдэн багтай тоглох хуваарьтай байгаа юм. Тэр дундаа Голланд , Бельги ,Францад ажиллаж амьдардаг монголчуудынхаа шигшээ багтай тоглох ажээ.
Багийн хамгаалалтын ноён нуруу болох Кимарли Виллиамс , Чарлес Картер нар нутаг буцсан учир Европт аялан тоглолт хийх тоглогчдынхоо бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Тэд аялан тоглолтын бүрэлдхүүнд багтаагүй, харин М.Бадрах, О.Сэргэлэн, Б.Батжавхлан, О.Чинзоригт, Ц.Азбаяр, С.Өрнүүнбилэг, О.Сайнбаяр, Ш.Сэдбазар, Т.Санчир, Н.Золжаргал, Ү.Давхарбаяр, Отгонмөнх гэсэн тамирчид нь Европт тоглож байна. Аялан тоглолтод “Хасын Хүлэгүүд” багийнхнаас гадна МСБХолбооны шүүгч Туул , Ууганцэцэг нар явж, тоглолтуудыг шүүж байгаа аж.
Монголын сагсан бөмбөгийн холбооны “Пепси” дээд лигийн гурван удаагийн аварга, энэ жилийн дэд аварга “Хасын Хүлэгүүд” баг лигийн тэмцээнийг дуусгасан даруйдаа Европыг зорьсон билээ. Бельги, Голланд, Францаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй явсан тэд одоо эцсийн зогсоол Парист ирээд байгаа аж. “Хасын Хүлэгүүд” Бельгид байхдаа Антиверп Гиантс багийн эсрэг тоглон 80:76-гийн харьцаагаар хожсон байна. Манай сагсан бөмбөгийн түүхэнд ингэж Европт багаараа очиж тоглон, хожил авч байсан удаагүй. Монголд клубийн системд шилжсэн сагсан бөмбөгийн анхны баг болох “Хасын Хүлэгүүд” аялан тоглолтынхоо хугацаанд мэргэжлийн хоёр, сонирхогчийн хэд хэдэн багтай тоглох хуваарьтай байгаа юм. Тэр дундаа Голланд , Бельги ,Францад ажиллаж амьдардаг монголчуудынхаа шигшээ багтай тоглох ажээ. Багийн хамгаалалтын ноён нуруу болох Кимарли Виллиамс , Чарлес Картер нар нутаг буцсан учир Европт аялан тоглолт хийх тоглогчдынхоо бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. Тэд аялан тоглолтын бүрэлдхүүнд багтаагүй, харин М.Бадрах, О.Сэргэлэн, Б.Батжавхлан, О.Чинзоригт, Ц.Азбаяр, С.Өрнүүнбилэг, О.Сайнбаяр, Ш.Сэдбазар, Т.Санчир, Н.Золжаргал, Ү.Давхарбаяр, Отгонмөнх гэсэн тамирчид нь Европт тоглож байна. Аялан тоглолтод “Хасын Хүлэгүүд” багийнхнаас гадна МСБХолбооны шүүгч Туул , Ууганцэцэг нар явж, тоглолтуудыг шүүж байгаа аж.
0 Сэтгэгдэл
okok
ok
2012.06.15
























