Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Khuch cup-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо
“Khuch cup-2015” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-нд Спортын төв ордонд шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын нэгдүгээр албаны спорт, сургалтын хэлтсээс санаачилж, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулжээ. Уг тэмцээнд хот, хөдөөгийн 32 байгууллагын эрэгтэй 217, эмэгтэй 132 нийт 349 тамирчин оролцож авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэй жүдочдоос багийн дүнгээр “Хангарьд” спорт клуб нэгдүгээр байр эзэлсэн бол Сүхбаатар дүүргийн “Тэмүүжин” клуб хоёрдугаар, Баянзүрх дүүргийн “Женко” клуб гуравдугаар байрт тус тус шалгарсан байна. Харин эмэгтэй багуудаас багийн дүнгээр Хан-Уул дүүргийн “Женко” клуб тэргүүн байр эзэлж, хоёрдугаар байрт Хөвсгөл аймаг, гуравдугаар байрт ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо тус тус шалгарлаа.

0 Сэтгэгдэл