Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Тувад хөөмийн олон улсын наадмын бүртгэл эхэлжээ

Энэ оны наймдугаар сарын 10-15-нд Тувагийн нийслэл Кызылд болох “Хөөмий Азийн төвд” олон улсын наадмын бүртгэл эхэлсэн байна. ОХУ-ын Тува улсын Соёлын яамны мэдэгдсэнээр бол энэ наадмын хүрээнд шилдэг хөөмийчийг шалгаруулан төрийн тэргүүн нь шагнал гардуулах юм байна. Гоцлол, хамтлаг, орчин үеийн урлагтай хөөмий гэсэн гурван төрлөөр зохиогдох энэ наадамд зөвхөн тувачууд төдийгүй хөөмийн өлгий нутаг Монгол, дэлхийн бусад орнуудын ардын уран бүтээлчид оролцоно гэж хүлээж байгаа юм.
Тува жил бүр “Хөөмий бол төв Азийн ард түмний өв соёл” гэдэг симпозиум зохион байгуулж олон орны эрдэмтэн судлаач, урлагийн авьяастнуудыг уулзуулдаг уламжлалтай юм. Энэ симпозиумд Хятад, Монгол, АНУ, Япон, Турк, Норвеги, Их Британии, Франц, Герман, Бразил, Испан, Грек, Унгар, Финлянд, Австрали болон бусад орныхон ирдэг байна.

0 Сэтгэгдэл