Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Энхболдод шаардлага хүргүүлэв
Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д. Мөнх-Эрдэнэ тэргүүтэй залуус өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тус намын дотоод дүрэм зөрчигдөж байгаа учраас намын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболдод шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Уг шаардлагад ҮЗХ-ны ээлжит хурлыг энэ сард багтаан хуралдуулах, тус хурлаараа шинээр сонгогдсон гишүүдээ батламжлах, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх, зарим гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг дахин хөндөж тавих, ээлжит бус их хурлын товыг тогтоох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа дурдсан байна. Мөн намын Их хурлыг ирэх сард хуралдуулж, намын даргаа батламжлан сонгох, Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал авах, Үндсэн дүрмээ шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэхийг шаардлаа. Үүний зэрэгцээ УИХ-д нэр дэвшигчийг тодруулах бүдүүлэг үйл ажиллагаагаа нэн даруй зогсоож, энэхүү бусармаг үйлдлээ намынхаа гишүүдэд тайлбарлахыг уг албан тоотоор уламжилсан байна. Эдгээр шаардлагыг хэрхэн шийдвэрлэх боломжтой тухайгаа энэ сарын 7-ны дотор тэдэнд хариу өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг давхар шаардаж байгаагаа хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан