96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Орос-Монгол-Хятадын эдийн засгийн хонгил байгуулна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хятад-монгол-оросын эдийн засгийн хонгил байгуулж Евроазийн тив дамжин ажиллах санал дэвшүүлсэн байна. Энэ санааг , БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Бээжинд уулзсаны дараа хэлжээ.
“Хятад, Монгол, Орос гурван улсын тухайд хамтран ажиллах өргөн боломж бий. Хятадын тал ийм Хятад-монгол-оросын эдийн засгийн хонгил байгуулах саналыг дэвшүүлж байна. Хятадын талын үзэж байгаагаар бол ийм бүс байгуулснаар Торгоны зам дагуух “Нэг бүс-нэг зам” монголын “талын зам” төсөл хэрэгжиж Оростой ази европыг дамжсан хонгил бий болох юм” гэж Хятадын гадаад хэргийн яамны албан сайтад бичжээ.
Гурван талын харилцаа хамтын ажилллагааны талаар ОХУ, Монгол улстай харилцах нь “хамтын ажиллагааны шинэ зам”, евроазид гурван орны хөгжлийн шиэн тулгуур болно” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хэлжээ.
Торгоны замыг шинэчлэн сэргээж Хятадыг Европын орнуудтай холбон хамтын ажиллагааг нь сэргээх асуудлыг БНХАУ-ын дарга Си Зимпинь анх 2013 онд дэвшүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
____
шинэ НЄХЄР гарч ирээд л баахан шинэ солиотйо юм ярьж гарч ирдэг
2015.04.02