96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хамгийн тогтворгүй орноор нэрлэжээ

Америкийн даатгалын FM Global компанийн үнэлгээгээр монгол улс эдийн засгийн хамгийн тогворгүй орнуудын тоонд орсон байна. 130 орныг сонгож бриатнийн зөвлөгөө өгдөг Oxford Metrica компанитай хамтран жил бүр явуулдаг сан үнэлгээгээр улс орнуудын дотоод, гадаад нөхцөл байдал, эрсдэлийг FM Global Resilience Index жагсаалтаар үнэлэхэд манай улс 117 дугаарт оржээ.
Энд тухайн улсын нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдхүүн, улс төрийн эрсдэл, нефть, түүхий эд оруулахад учирдаг бэрхшээл, зөрчил, байгалийн гамшгийг давах чадвар, авлига дахь хяналт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүдийг шалгуур болгож авдаг байна.

FM Global болон британийн Oxford Metrica компанийн шинжээчид Европ тивд хамгийн эрсдэлтэй орноор Украиныг нэрлэсэн бол Гондурас, Зимбабве, Камбож, Монгол, Пакистан, Чад улсууд ч үүнээс ч дорд орсон байна.
Украин улс өнгөрсөн жилийн үнэлгээгээр 76-д жагсч байсан бол дотоодын хямрал, зүүн бүс нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөнөөс болоод энэ жил 31 байраар ухарч 107-д оржээ.
FM Global компанийн дэд ерөнхийлөгч Брет Анелл Украины тухайд “ Улс төрийн эрсдэл нь тухайн орны дэд бүтэц, тээвэр, холбоо харилцаа, эрчим хүчний салбарт ихээхэн бэрхшээл учруулж улам дордуулж байгаагаас эрсдэл нь улам нэмэгдэж байр нь хойшилсоор байна” гэсэн байна.

0 Сэтгэгдэл