Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож  эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.

Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 478 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Харин 242 цахим дугаар авсан аж ахуйн нэгжүүд цагтаа ирж өргөдлөө гаргаагүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 478 өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 29 тусгай зөвшөөрөл шинээр олгож, 292 өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тул холбогдох аймгийн Засаг даргын санал авахаар  Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүргүүлээд байна.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсанаас хойш тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Ховд, Төв, Увс, Хэнтий, Завхан, Дорноговь зэрэг нийт 9 аймгийн 195840 га  бүхий эхний 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авсан ба дэмжиж санал ирүүлсэн 8 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-нд зарлаад байна.

Сонгон шалгаруулалт зарласан талбайн босго үнэ болон бусад мэдээллийг Ашигт малтмалын газрын  цахим хуудсанаас (www.mram.gov.mn) болон Ашигт малтмалын газраас авч болно.

Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн  сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 13 талбайд сонгон шалгаруулалтыг зарласан ба 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтын саналыг нээнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан