Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Экспортын нүүрснийг олон улсын жишигт нийцүүллээ
Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих,  эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох  үзүүлэлт болгож байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчмыг баталлаа. Ингэснээр  экспортод гарч буй нүүрснээс нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал тодорхой болж, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457-2014” стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан