Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хакүхо М.Даваажаргал ганцаараа 9 даваатай башёг хошуучилж байна
Осака хотноо болж буй мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Харү башёгийн ес дэх өдрийн барилдааны дараа Их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа 9 даваатай тэмцээнийг хошуучилж байна.

Харин түүний араас нэг унаатай ганц бөх байгаа нь шинэ сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэхэж явна. Тэрбээр найм дахь өдөр озэки Кисэносатод унасан юм. Харин Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгашира Ичиножёо А.Ичинноров, Гүржийн Точиношинто, Японы Тоёонишима нарт унаад байна. Японы гол найдвар болсон озэки Кисэносато, Гоэйдо, Котошёогикү нарын хувьд бүгд зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байгаа юм. Үлэмж биет /202 кг/ Ичиножёо А.Ичинноров ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, Котошёогикү нарыг давсан. Өнгөрсөн сарын башёг 6 даваа, 9 унаатайгаар өндөрлүүлж, сэкивакэ цолоо алдсан Ичиножёо энэ башёд маэгаширагийн нэгээс барилдаж байна. Одоогоор Ичиножёо таван даваа, дөрвөн унаатай явна.

0 Сэтгэгдэл