96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хүүхдүүд “Жангар”-тай нөхөрлөнө
Бидний сайн мэдэх Жангар тууль хүүхдийн зурагт ном болон хэвлэгдэн гарчээ. Жангар бол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”-ийн нэгэн адил Монголын уран зохиолын гурван оргилын нэг бөгөөд эртнээс нааш монгол хүүхдүүдийн хамгийн сонсох дуртай туульс байсан. “Гурван насандаа Гулжин шар мангасыг дарав” хэмээн туульч өвөө морин хуурийн эгшгэнд уянгалуулан хайлахад бяцхан хүүхдүүд өөрсдийгөө Жангар мэт төсөөлөн үлгэр туульсын ертөнцөд өшөөт мангасуудтай тулалдацгаадаг байв.
Гэвч өнөө үед тууль хайлдаг монгол уламжлал бүдгэрч Жангар тууль зөвхөн эрдэм шинжилгээний судалгаа, уран зохиолын хичээлийн хөтөлбөр зэргээр л хязгаарлагддаг болсон.
Тиймээс тус номын багийнхан Жангар туулийг уншигч багачуудад илүү ойлгомжтой үг хэллэг, уйдаахааргүй зураг дүрслэлээр хүргэхийн тулд Жангарын адал явдалт түүхийг цуврал болгон хүргэхээр зорьжээ. Цувралын эхний номоос Жангар ямар орон нутагт амьдардаг, арван хоёр баатар нь ямар авьяас эрдэмтэй вэ гэдгийг мэдэж авч болох юм байна. Тахийгаад суухлаараа хорин таван хүний зайд суудаг, тавлаад суухлаараа тавин хоёр хүний зай эзэлдэг Гүзээ Гүмбэ баатар гээд уншихаар өөрийн эрхгүй сонирхол татна.
Ардын уран зохиолч Тангадын Галсан туулийг уншигч багачууддаа зориулан энгийн ойлгомжтой, уран яруу үг хэллэгээр хэлхэж, редактороор нь доктор профессор Д.Баяндалай ажиллажээ.
Бидний сайн мэдэх Жангар тууль хүүхдийн зурагт ном болон хэвлэгдэн гарчээ. Жангар бол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”-ийн нэгэн адил Монголын уран зохиолын гурван оргилын нэг бөгөөд эртнээс нааш монгол хүүхдүүдийн хамгийн сонсох дуртай туульс байсан. “Гурван насандаа Гулжин шар мангасыг дарав” хэмээн туульч өвөө морин хуурийн эгшгэнд уянгалуулан хайлахад бяцхан хүүхдүүд өөрсдийгөө Жангар мэт төсөөлөн үлгэр туульсын ертөнцөд өшөөт мангасуудтай тулалдацгаадаг байв. Гэвч өнөө үед тууль хайлдаг монгол уламжлал бүдгэрч Жангар тууль зөвхөн эрдэм шинжилгээний судалгаа, уран зохиолын хичээлийн хөтөлбөр зэргээр л хязгаарлагддаг болсон.
Тиймээс тус номын багийнхан Жангар туулийг уншигч багачуудад илүү ойлгомжтой үг хэллэг, уйдаахааргүй зураг дүрслэлээр хүргэхийн тулд Жангарын адал явдалт түүхийг цуврал болгон хүргэхээр зорьжээ. Цувралын эхний номоос Жангар ямар орон нутагт амьдардаг, арван хоёр баатар нь ямар авьяас эрдэмтэй вэ гэдгийг мэдэж авч болох юм байна. Тахийгаад суухлаараа хорин таван хүний зайд суудаг, тавлаад суухлаараа тавин хоёр хүний зай эзэлдэг Гүзээ Гүмбэ баатар гээд уншихаар өөрийн эрхгүй сонирхол татна.
Ардын уран зохиолч Тангадын Галсан туулийг уншигч багачууддаа зориулан энгийн ойлгомжтой, уран яруу үг хэллэгээр хэлхэж, редактороор нь доктор профессор Д.Баяндалай ажиллажээ.
Г.Болор
0 Сэтгэгдэл
























