УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Н.Мишигсүрэн: “Challenge CUP”-ийн эхний өрсөлдөгч Макаогийн баг
Б.НАРАНЗАЯА
“Challenge CUP” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр хоккейн үндэсний шигшээ багийнхан 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тайвань улсыг зорилоо. Тэд өмнө нь 2013 онд Тайландад, 2014 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдсон “Challenge CUP”-аас хошой хүрэл медаль хүртсэн амжилттай билээ. Тэднийг замд гарахаас нь өмнө шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн Азийн цомын тэмцээнд манай баг тамирчдын бэлтгэл хэр хангагдсан бэ. Шинээр бүрдсэн багт хуучны тоглогчдоос оролцож байгаа юу?
-Бэлтгэл сургуулилт маш сайн хангагдсан. Лигийн тэмцээн дуусаад ОХУ-ын Чита хотод 14 хоногийн бэлтгэл хийгээд өчигдөр /уржигдар/ орой ирлээ. Өнөөдөр /өчигдөр/ шууд замд гарах нь. Энэ жилийн шигшээ багийн бүрэлдэхүүн д өнгөрсөн жил тоглож чадаагүй дөрвөн сайн тоглогч бий. Тэд энэ жил тоглоно. Ер нь, Монголын сайн гэсэн бүх тоглогч шигшээ багт орсон. Энэ жилийн “Challenge CUP” тэмцээнд бид үр дүнтэй тоглохгүй бол болохгүй. Үүн дээр манай удирдлагууд маш сайн ажилласан. Хоёр хошой хүрэл медаль авсан. Медалийнхаа өнгийг хувиргахаар манай багийнхан бэлтгэл сургуулилтаа маш сайн хийсэн.
-Багийн сугалаа гарсан уу. Ямар багтай тоглох вэ?
-Хуучин тоглож байсан багуудтайгаа л тоглоно. Тайланд, Тайванийн сайн баг байгаа. Энэ жил Хонгконгийн баг тамирчид оролцохгүй гэсэн. Өмнө нь тоглож байсан багууд маань хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Мөн хэн хэнийхээ тоглолтыг мэддэг учраас ширүүн өрсөлдөөн гарах байх.
-Эхний тоглолтоо ямар багтай хийх вэ?
-Макао улсын шигшээ багтай хийнэ. Энэ сарын 14-нд /маргааш/ тоглоно.
-Тоглох тактикийн хувьд?
-Дасгалжуулагч нар маань зааварчилна. Бэлтгэлийн үеэр ОХУ-ын багууд дээр тактикаа хэрэгжүүлсэн. Довтолгоо тал дээр илүү анхаарч тоглож байгаа.
Б.НАРАНЗАЯА
“Challenge CUP” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр хоккейн үндэсний шигшээ багийнхан 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Тайвань улсыг зорилоо. Тэд өмнө нь 2013 онд Тайландад, 2014 онд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдсон “Challenge CUP”-аас хошой хүрэл медаль хүртсэн амжилттай билээ. Тэднийг замд гарахаас нь өмнө шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -Энэ удаагийн Азийн цомын тэмцээнд манай баг тамирчдын бэлтгэл хэр хангагдсан бэ. Шинээр бүрдсэн багт хуучны тоглогчдоос оролцож байгаа юу?

0 Сэтгэгдэл