Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хакүхо бас нэгэн амжилт эвдэх нь ээ
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр
Харүмафүжи аваргыг давсан М-1 барилдаж байгаа Иченожу А.Ичинноровтой
ёрокири мэхээр давж дөрөв давжээ. Тэрбээр дээд Макүчи зиндаанд өрсөлдөгч
бөхөө 805 удаагаа давснаар Ёкозүна Китаноүмигийн 804 давсан амжилтыг
эвдэж гуравт орж иржээ. Түүний өмнө Озеки Кайо 879 давсан амжилтаар
тэргүүлдэг бол ёкозуна Чиёонофүжи 807
даваатайгаар удаалдаг юм байна Харин 70 дахь их аварга Харүмафүжи
Д.Бямбадорж М-2 барилдаж байгаа Саданоумитай барилдаж уватенаги мэхээр
гурав дахиа давлаа.


Маргааш Хакүхо М-2 барилдаж байгаа Такарафүжитэй барилдах бол Харүмафүжи нутгийн бөх М-3 барилдаж байгаа Такаясүтэй тус тус барилдана.
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-1
Секиваки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3
М-1 Иченожу А.Ичинноров 2-2
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 1-3
М-10 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 1-3
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 0-4
М-14 Араваши Э.Дөлгөөн 1-3
Ж-1 Кагамио Нанжид 1-3
0 Сэтгэгдэл
























