96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Инфляци өмнөх оноос 9.3 хувиар өслөө
Инфляци өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өслөө хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг тодотгов. Өмнөх жилүүдэд инфляци өсөхөд мах, сүүний үнийн нэмэгдэл нөлөөлж байсан бол энэ жил нөлөөлөл багатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Махны үнэ тогтвортой байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляцид нөлөөлөх нөлөө нь багасчээ. Инфляцийг тооцохдоо гол нэрийн 329 бараа бүтээгдэхүүний үнэд суурилан тооцсон байна. Тэгвэл үүний 36 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аж.
Инфляци өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин өмнөх оны жилийн эцсээс 1.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өслөө хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.Тодруулбал хоёрдугаар сард өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг тодотгов. Өмнөх жилүүдэд инфляци өсөхөд мах, сүүний үнийн нэмэгдэл нөлөөлж байсан бол энэ жил нөлөөлөл багатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Махны үнэ тогтвортой байгаагаас гадна сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляцид нөлөөлөх нөлөө нь багасчээ. Инфляцийг тооцохдоо гол нэрийн 329 бараа бүтээгдэхүүний үнэд суурилан тооцсон байна. Тэгвэл үүний 36 хувь нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн аж.
0 Сэтгэгдэл
























