Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МоАХ-ны түүхэн үнэн номонд мөнхрөв

“Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” номын өмнөтгөлд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга “Энэхүү номыг зохиогчид холбогдох эх сурвалжууд, тэдгээрийн агуулгаар 1990 онд Монголын Ардчилсан холбооны үйл ажиллагаа  төв орон нутагт хэрхэн өрнөж, ямар сорилт туулсныг тодруулахыг чармайжээ. Монголын Ардчилсан хувьсгал, МоАХ-ны нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хувь хүний хүчин чармайлтыг хэвлэлийн хуудаснаас олж нэгтгэх үүднээс 25 жилийн баримт материалыг цуглуулж цаасан болон цахим хэлбэрээр дотоод гадаадын эрдэмтэн суд­лаач, уншигчдын хэрэг­цээнд байнга эргэлтэнд оруулах, он дарааллаар бая­жуулах зайлшгүй хэрэг­цээ бий. Цаашдаа 1991 оноос хойшхи ардчиллын түү­хийг үечилсэн байдлаар МоАХ-ны үйл хэрэгтэй холбосон цуврал бүтээлүүд гарах болно. “Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” хэмээх энэ бүтээл нь цаг үеэ олсон” гэж дүгнэн бичжээ. Ардчилсан хувьсгалын түүх гэдэг Монголын Ардчилсан Холбооны түүх билээ. Тиймээс Монголд ардчиллын салхи сэвэлзсэн бас хувьсгал болон өрнөж, нэг нийгмийг нөгөөгөөр сольсон энэ л түүхэн өдрүүдийн бодит үнэн баримтыг ““Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” номонд баринтаглажээ. “Ардчилсан холбоо үүссэн нь”, “МоАХ-ны Анхдугаар Их хурал”,  “Улс төрийн өлсгөлөн ба МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, социализм нуран унасан нь”, “МоАХ-ын анхны шаардлагууд биелж, МоАХ зөвшөөрөгдөж эхэлсэн нь”, “МоАХ нийслэлд ба хөдөө орон нутагт” гэсэн таван бүлэг бүхий энэхүү ном эрдэмтэн судлаачид төдийгүй хүүхэд багачууд гээд ардчилсан хувьсгалын түүхийн талаарх үнэ цэнэтэй мэдээллийг олж авахыг хүсэх хэн бүхэнд бодит хэрэглэгдэхүүн болж чадах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан