БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол шаазангийн 40 жилийн түүхийг багтаасан ном хэвлэгджээ
Аливаа цуглуулга хийхэд тухайн хүнийг тэр зүгт татах гадаад, дотоод ямар нэг хүчин зүйл нөлөөлөх нь дамжиггүй. Түүнээс биш нэг өглөө босоод л “За би шаазангийн цуглуулга хийлээ” гээд эхэлдэггүй л болов уу. Тэгвэл Шаазангийн үйлдвэрт 10 гаруй жил ажиллах хугацаандаа цуглуулсан цуглуулгаараа Б.Насанжаргал “Монгол шаазангийн цуглуулга” нэртэй ном хэвлүүлжээ. 1955-1995 он хүртэлх 40 жилийн хугацааг хамарсан түүний цуглуулгад “Эхэд нь хургыг нь амлуулж буй хоньчин бүсгүй”, “Хэвтэж буй тэмээн дээр тэгнэсэн саванд сүү хийж буй” дүрс бүхий 10 гаруй нэн ховор шаазан ч багтдаг юм билээ. Шаазангийн үйлдвэр ид эрч хүчээ авч аяга, таваг зэрэг бүтээгдэхүүнээр эх орныхоо дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гоёл чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр олон бүтээгдэхүүн хийдэг байсан цаг үед ажиллаж байснаараа тэрээр ихэд бахархдаг аж.
Монгол шаазангийн түүх Хубилай хааны ноёрхлын үеэс эхтэй гэдэг. Тухайн үед манай улсад ваар, савны цөөнгүй үйлдвэр байсан хэмээн түүхэн эх сурвалжид өгүүлсэн байдаг. Ямартай ч түүний цуглуулгаас Монгол үндэстний онцлог, зан заншлын ялгаа, ахуйн соёл тэмдэглэлт үйл явдлуудын талаар мэдээлэл авахаас гадна Монголоос өөр ямар ч улсад хийхгүй дүр, дүрслэлийг харж болох юм билээ.

0 Сэтгэгдэл