Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
НИЙТ ХАДГАЛАМЖ 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Монголбанкнаас нэгдүгээр сарын мөнгөний тойм гаргахад тухайн сард суурь инфляц 0.4 хувиар өсч жилийн 12.3 хувьтай байна. Өргөн хэрэглээний барааны үнэ ханш нэгдүгээр сард хэрхэн хөдөлснийг сонирхъё. Хүнсний ногооны үнэ 4.1 махны үнэ 0.9, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ 0.2 хувиар өсчээ. Тэгвэл гурилын үнэ 0.3 хувиар буурсан аж. Манай улсын нийт хэрэглээний сагсыг тухайн сард 329 бараа үйлчилгээ бүрдүүлсэн байна. Ингээд нийт бараа үйлчилгээнээс 55-ынх нь үнэ өссөн бол таван бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ.
Эдийн засагт эргэлдэх мөнгөний нийлүүлэлт 2014 оны арванхоёрдугаар сараас гурван хувиар буурсан байна. Гэвч өнгөрсөн оныхоос 2.9 хувиар өсч 10 их наяд гаруй төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн 52 хувийг төгрөгийн хадгаламж, 21.3 хувийг валютын хадгаламж, 11.4 хувийг валютын харилцах, 10.8 хувийг төгрөгийн харилцах данс, 4.5 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх” мөнгө эзэлж буй юм. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр хадгаламж буурах болжээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар төгрөгийн хадгаламжийн өсөлтийн хурд саарч 2.1 хувиар буураад байна. Үүнээс гадна төгрөгийн харилцах дансны мөнгө 4.6 хувиар бас багасчээ. Мөн гадаад валютын хадгаламж 18.3 хувиар буурлаа. Нийт хадгаламжийн 71 хувийг төгрөгийн үлдсэн 29 хувь нь гадаад валютын хадгаламж эзэлж буй юм. Энэ онд ам.долларын ханш багагүй чангарсан. Иймд гадаад валютын хадгаламж 1.3 хувиар өссөн үзүүлэлт гараад байна.

Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл гадаад валютын хадгаламж 226 тэрбум төгрөгөөр өссөн бол хадгаламжийн байгууллагуудаас гадуурх” мөнгө 30.5 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 45.7 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 207.2 тэрбум төгрөг, гадаад валютын харилцах 263.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Хэдийгээр хадгаламжийн өсөлт буурсан ч өнгөрсөн оныхоос 10 хувиар буюу 688 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарчээ. Одоогоор манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж 7.5 их наяд төгрөгт хүрлээ. Үүнээс иргэдийн төгрөгийн хадгаламжийг аваад үзвэл өнгөрсөн оныхоос 1.4 хувь буюу 51.6 тэрбум төгрөгөөр өсч 3.7 их наяд төгрөг байгаа юм. Тэгвэл гадаад валютын хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.1 хувь буюу 288 тэрбум төгрөгөөр өсч 2.1 их наяд төгрөгөөр үнэлэгдэх болоод байна.
Арилжааны банкуудын зээл олголтын хурд 6.3 хувиар саарчээ. Нийт зээл олголтыг өнгөрсөн оныхтой харьцуулбал 9.8 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд нийт 12.1 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа юм.
Нийт зээлийн үлдэгдлийн 91.9 хувийг хэвийн зээл, 2.6 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж буй юм. Эндээс үзвэл чанаргүй зээлийн хувь хэмжээ өнгөрсөн оныхоос 0.2 хувиар өслөө. Татан буугдсан банкуудын мэдээллийг хасч тооцвол чанаргүй зээл нийт зээлийн 3.5 хувийг эзэлж байна.

0 Сэтгэгдэл