96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Өндөр ашиг шимтэй малын тоог гурав дахин нэмнэ
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын талаар өчигдөр зөвлөлдөв. Энэ онд хүн амын хэрэгцээг 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах бөгөөд газар тариалан болон малчдын хууль эрх зүйн орчныг шинэчлэх аж. Мөн хөрс болон зоорь агуулахыг сайжруулах юм. Үүнээс гадна тосны ургамлыг дэмжиж импорт, экспортыг сайжруулснаар дотоодын үйлдвэрлэлээ хангана. Мөн газар тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. Мөн эдгээр бодлогод алслагдсан аймгуудыг хамруулах юм. Манай улсын хувьд мал аж ахуйн болон газар тариаланг хөгжүүлэхдээ бүтцийн хөгжлийн бодлогыг баримталдаг. Баруун болон Зүүн бүс нутагт экспорт нэмэгдүүлэх, мал аж ахуй бус газар тариалан , зам тээвэр, агуулахын дэд бүтцийг байгуулахаар боллоо. Төрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим бодлогын талаар ХХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Дивангар “Манайд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр ихээхэн ач холбогдол өгч байгаа. Мал аж ахуйн салбарт одоогоор цэвэр үүлдрийн арвин ашиг шимтэй мал бага хувийг эзэлж байна. Үүнийг одоо байгаа түвшнээс гурав дахин нэмэгдүүлэх зорилт төрөөс гаргасан. Өнөөдөр зарим бодлого нь хэрэгжээд явж байна. Арвин ашиг шимтэй малыг оруулж ирэхэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлж байгаа. Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлд урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэл гарах магадлал ихтэй. Иймд төрөл бүрийн даатгалын сан байгуулж эрсдэлийг бууруулах аргуудыг бүрдүүлэх шаардлага гарч байна” хэмээв.

0 Сэтгэгдэл