Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
М.Болд: Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаан нь үнийн хөөрөгдөл

-Хугацаа хэтэрсэн болон найдваргүй зээлийн хэмжээ өсөх боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Эдийн засгийн өсөлт ихэнх салбарт унасан тул хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч байна. Цөөн салбарт эдийн засгийн өсөлт бий. Гэвч урдынх шигээ өндөр биш. Нийт компани, бэлтгэн нийлүүлэгчид үйлчилгээний байгууллагуудын орлого өнөөдөр эрс буурлаа. Үүнээс болоод зээлийнхээ эргэн төлөлтийг цаг хугацаандаа хийж чадахгүй болсон. Ингээд банкны системд хугацаа хэтэрсэн өрийн хэмжээ нэмэгдэж байна. 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бас л хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдсэн. Дараа нь эдийн засаг сэргэснээр компаниуд, иргэдийн төлбөрийн чадвар сайжирч зээлээ хугацаандаа төлж эхэлсэн удаатай. Ийм л жамтай. Яг энэ дүр зураг ажиглагдаж байна. Банкны салбарын олгосон нийт зээлийн 3.5 хувь нь 300 хоногоос хэтэрсэн судалгаа бий.
-Банкууд зээлээ хумьж байна гэдэг. Хэдий хэмжээгээр буураад байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас банкууд хөрөнгөө илүү болгоомжтой хуваарилж хамгийн найдвартай зээлдэгчдэд зээл олгохыг хичээж байна. Иймд зээл олголт буурч байгаа юм. Одоогоор эрсдэлтэй, томоохон бизнесийн саналыг санхүүжүүлэхээс татгалзах болсон.
-Сүүлийн үед УИХ-ын зарим нэг гишүүн цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай ярьж буй. Ийм боломж бий юу?
-Зээлийн хүүг бууруулах шаардлага олон жил үргэлжилж байгаа. Гэвч зээлийн хүү 10, 20 жилийн өмнөхөөс үлэмж буурсан. Өөрөөр хэлбэл тэр үед зээлийн хүү сарын 8-10 хувьтай байсан юм. Өнөөдөр сарын 1.5 хувь болж буурлаа. Гэвч энэ нь хангалттай биш гэдэг шүүмжлэлийг бид ойлгож байна. Зөвхөн цалин, тэтгэвэр гэлтгүй бизнес, орон сууц, хэрэглээний гээд бүхий л зээлийн хүүг бууруулах шаардлага бий. Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаан нь үнийн хөөрөгдөл. Манай улс, эдийн засагт инфляцын түвшин буурахгүй амь бөхтэй оршиж байгаа тул мөнгөний үнэ цэнийг алдагдуулж тэр хэмжээгээр зээлийн хүү бага байх боломжгүй юм. Иргэд банкинд мөнгөө хадгалуулахдаа инфляцын түвшингээс доогуур хүүгээр хадгалуулахыг хүсэхгүй. Учир нь, мөнгөнийх нь үнэ цэнэ буурна. Иймд иргэд, аж ахуйн нэгж өндөр хүүгээр мөнгөө хадгалуулдаг. Өндөр хүүтэй хадгалж буй мөнгийг өндөр хүүтэй зээлүүлэхээс өөр арга байхгүй. Хүүг бууруулах эсэх нь хоёр харилцагчийн тохирох асуудал. Хөндлөнгөөс Засгийн газар оролцож банкны хүү, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтоох боломжгүй. Энэ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан тогтолцоо.
-Тогтвортой санхүүжилтийн хүрээнд ямар төсөлд олгох зээл хамрагдаж байна вэ?
-Арилжааны банкууд зээл олгохдоо байгаль орчин болон хүн ард, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөг судлан үзэх боллоо. Эхний ээлжинд харилцагчиддаа үүнийг ухуулан таниулах сурталчлах ажил хийнэ. Цаашдаа сар, улирлаар дээрх шаардлагаа чангаруулж зээл олгоход баримтлах, заавал биелүүлэх нэг нөхцөл болгох юм. Тэгэхдээ томоохон компаниудад олгох зээлээс эхлэх төлөвлөгөө бий. Юуны түрүүнд 50 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болон 50-иас дээш ажилтантай компаниудад дээрх шаардлагыг тавина. Эхний ээлжинд хог хаягдлын менежмент, цэвэр ус, бохироо хэрхэн зохицуулах үйл ажиллагааг харгалзан үзнэ. Үүнээс гадна Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан ажиллаж буй эсэх ажилчдынхаа нийгмийн эрх ашгийг хамгаалсан шаардлагуудыг яаж биелүүлж байгааг нь нэг үзүүлэлт болгон харна. Түүнчлэн хүний эрүүл мэнд амь насанд аюултай химийн бодис импортлох үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.
-Тэгэхээр банкууд байгаль орчны үнэлгээний мэргэжилтэнтэй болно гэсэн үг үү?
-Арилжааны томоохон банкууд байгаль орчны үнэлгээний цөөн тооны мэргэжилтэнтэй. Гэхдээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаад байгаль орчны үнэлгээ хийлгэнэ.
-Энэ хөтөлбөр хэдий хугацаанд хэрэгжих вэ?
-Өмнө нь ганц хоёр банк ийм нөхцөл шаардлага тавьж ирсэн. Өнөөдөр арилжааны банкны захирлууд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Цаашид эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Банкууд, бусад бизнесийн байгууллагуудын урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах гол нөхцөл нь байгаль орчин, хүний эрүүл мэнд ая, тухтай амьдрал юм гэдгийг нийгэмд ухамсралуулах зорилгоор энэ ажлыг эхлүүлж байна.
-Уул уурхайн салбар байгаль орчныг шууд хөнддөг. Нөгөө талаар банкуудын томоохон зээлдэгчид. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад зээл олгох асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол. Банкуудын орлого буурах юм биш үү?
-Уул уурхайн компанид зээл өгөхдөө байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө байгаа эсэхийг үзнэ. Ийм төлөвлөгөө байхгүй бол бизнесийн төлөвлөгөөнд оруулахыг эхлээд зөвлөнө. Яваандаа шаарддаг болно. Тэгээд нөхөн сэргээлт хийхгүй, зардал мөнгийг нь тусгаагүй бол зээл олгохгүй. Ашгийн талаас нь харвал банкууд олж болох байсан орлогоо алдана. Гэхдээ эрүүл бус ашгаас банкууд татгалзахад бэлэн байгаа учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Богино хугацаанд олох ашгаа бууруулах юм уу алдах ч дунд, урт хугацаанд байгаль орчин, хүн ард эрүүл байгаа нөхцөлд банк болон аж ахуйн нэгжүүд найдвартай тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ.
Т.ЖАНЦАН
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдоос арилжааны банкуудын зээлийн талаар тодрууллаа.

0 Сэтгэгдэл