УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мэргэжлийн сүмогийн бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэв
Хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу энэ оны хоёрдугаар сарын 26-нд Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар мэргэжлийн сүмо бөхөд барилдаж буй монгол бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэх, өөрийн иргэдээ хүлээн авч золгох арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулав.

Энэ удаагийн арга хэмжээнд сүмогийн ертөнцөд эр чадал, хурд хүчээ гайхуулж буй Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харамафүжи Д.Бямбадорж, Сэкиваке Тэранофүжи Г.Ган-Эрдэнэ, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирүю Б.Дашням нарын хүчит бөхчүүд хүрэлцэн ирлээ. Мөн Кансайн дипломат корпусын тэргүүн бөгөөд Голландын Ерөнхий консул Р.Волс, ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов болон АНУ, БНХАУ-ын ЕКГ-ын төлөөлөл хүндэт зочноор байлцав.
ЕКГ-аас уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээнд тус ЕКГ-тай ажил хэргийн холбоотой байдаг японы байгууллага, иргэд болоод Осака хотод оршин суух манай иргэд өргөнөөр оролцдог. Энэ өдөр хуран цугларсан монголчууд маань үндэсний дээл хувцсаа өмсөж, сар шинийн баярын бууз, хуушуур, цагаалга, амтат будаагаа бэлдэж, золголтоо хийхийн сацуу уригдан ирсэн гадны зочид, төлөөлөгчдөд монгол ёс заншил, соёл урлагыг суртчилан таниулах, монгол бөхчүүдээрээ бахархах бахархлын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.
Энэхүү арга хэмжээний үеэр Кансай дахь “Монголын Ардын урлагийн холбоо”-ны тэргүүн М. Лхагвагэрэл морин хуур татаж, лимбэ хөөмийн эгшиг эгшиглүүлсэн бол Японы иргэн, дуучин Ито Майко өөрийн уран бүтээлийн дээжээс толилуулав.
Энэ үеэр манай сүмочид төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв. Сар шинийн баярын өмнө Хакүхо М.Даваажаргал японы мэргэжлийн сумод 33 удаа түрүүлэн дээд амжилтын эзэн болж, төр засгаас “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээр, Асасэкирюү Б.Дашням хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан билээ. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Осака башёд цол ахиж сэкиваке цолтойгоор барилдахаар болсон. ЕКГ-аас бүх монгол бөхчүүддээ Осакагийн башёд амжилттай барилдахыг хүсэв.

0 Сэтгэгдэл