96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Онгоцны түлшний хоёр эх үүсвэртэй болно
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амраа, МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлын явцын талаар үүрэг даалгавар өглөө.
МИАТ ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд хэлэв.
“АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү. Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ. Талхчин, таксины жолооч, жирийн хүмүүс ч ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байгаа. Энэ үнийг МИАТ биш ард иргэд төлдөг. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ийн алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ийн алдагдал бууна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Харин Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй холбоотой ажлыг Газрын тосны газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран зохион байгуулж байна. БНХАУ болон ОХУ-аас түлш нийлүүлэх боломжтойг судалсны дээр хадгалах сав, тээвэр ложистикийн асуудлыг нарийвчлан судалж байгаа. Үнийн хувьд Сингапурын биржийн үнэ дээр суурилсан олон улсын жишгээр тооцохоор тохиролцож, ойрын хугацаанд санамж бичиг байгуулан бэлтгэл ажлаа хангаад гэрээгээ байгуулна. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхнээс татан авалт хийх боломжтой болно” гэдгийг Ерөнхий сайдад танилцуулав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд түлш авдаг олон эх үүсвэр, нөөцөлдөг том сав, зөөвөрлөдөг тусгай цуваатай болохыг Газрын тосны газар, Улаанбаатар төмөр замын удирдлагуудад үүрэг болголоо. Замын-Үүдэд 2000 тоннын хадгалах сав байрлуулах, зөөвөрлөх цистернийг зориулан бэлтгэх ажлыг шуурхай, бодитой шийдэх арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амраа, МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нартай уулзаж онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй болох ажлын явцын талаар үүрэг даалгавар өглөө.МИАТ ХК алдагдалтай ажиллаж, эдийн засгийн байдал нь хүндрэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд шатахууны үнийн зөрүүгээс 763 сая төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг МИАТ ХК-ийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд хэлэв.

0 Сэтгэгдэл