БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монголыг 100 саяын өрөнд унагагчид хаана явна вэ
Burhan mini shiitgeliig ni hurdan turgen uguuch
Ерөнхий сайд асан С.Баярын тарьсан балаг ундарсаар. Саяхан л улсын төсвөө батлахдаа өрийн таазаа нэмнэ нэмэхгүй хэмээн бөөн асуудал дэгдэж байсан монголчууд өнөөдөр 100 сая ам.долларын өрөнд уналаа. Өөрөөр хэлбэл Канадын “Хан ресурс” компанийн эзмшиж байсан Дорнод аймгийн нутаг дахь Дорнод ураны ордын лицензийг хууль бусаар хураан авсан нөхөн төлбөр өгөх шийдвэр Парисийн олон улсын арбитрын шүүхээс гаргав. Тэгэхдээ Монгол Улсын Засгийн газар хууль бусаар лицензийг нь хураасан, олон улсад бизнесийн нэр хүндийг нь унагасан, санхүүгийн алдагдалд оруулсан хэмээн үндэслэж Эрчим хүчний хартын гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа зөрчсөн гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Ингээд Монгол Улсыг нөхөн төлбөрт оруулахад хэн хэн ямар үүрэг гүйцэтгэснийг дор өгүүлье.

Ерөнхий сайдаар С.Баяр, Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат нар ажиллаж байв. Цөмийн энергийн агентлагын Цөмийн технологийн газрын даргаар Г.Манлайжав ажиллаж байв. Цөмийн технологийн газар нь бодлогоо барьж, лицензтэй холбоотой асуудлаа шийдэх чиг үүрэгтэй байсан юм. Энэ газар нь дотроо цөмийн материалын хэлтэстэй. Хэлтсийн дарга нь Т.Баярбаясгалан ажиллаж байжээ. Ингээд “Хан ресурс” компанид төлөх нөхөн төлбөрт унагасан “237 А” дугаартай хайгуулын лицензийг цуцлахад С.Энхбат, Г.Манлайжав, Т.Баярбаясгалан нар гарын үсэг зурсан байдаг.
Одоо С.Баяр эмчилгээ хийлгэж байгаа нэртэй АНУ-д амьдарах болсон. Түүнийг хувийн хаусныхаа зүлгийг услаад зогсож байгаа зураг өнгөрсөн онд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг тарсан. Тэгвэл С.Энхбат Кувейт улсад суух Элчин сайд болжээ. Харин Г.Манлайжав Физик технологийн хүрээлэнгийн дэд захирлаар ажиллаж байна. Одоогоор Т.Баярбаясгалан хаана ажиллаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
irgen
MAH avligachid uneheer eh oron ard tumneeree togloj baijee. ted naryg tseerluuleh tsag ni boljee. tiim uchraas yaltan Enh bayar ard tumneesee zuldaad baigaa yom baina shuu dee?
2015.03.05
2015.03.04