96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Москва-Бээжингийн хурдны төмөр зам Монголоор дайрах уу

Москва-Бээжингийн хооронд тавих хурдан галт тэрэгний төмөр зам Монголоор дайрч болох юм гэж оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Александр Мишарин оросын Красноярскт болсон Эдийн засгийн форум дээр мэдэгдсэн байна.
Энэ нь ОХУ-ын Засгийн газраас төмөр замын талаар хэрэгжүүлэх хэдэн том төслийн нэг Москва-Казань төслийн нэг хэсэг болж “Торгоны зам” нэртэй байх талаар Хятадад бүр 2013 онд зарласан юм байна.
Хятад төдийгүй Ази номхон далайн орнуудыг Европтой холбох гол гүүр болох энэ төслийг боловсруулах тендерийг энэ гуравдугаар сарын 16-нд зарлах юм байна.
“Энэ зам Алтайгаар явж Казахстаны нутгаар дамжин баруун хятадад хүрэхээр 7000 мянган км байж болох ч монгол нөхдийн гуйж байгаагаар энэ замыг Транс сибирийн зам дагуу явуулж Монголын нутгаар дайруулж болохыг үгүйсгэхгүй. Ингэвэл энэ хөдөлгөөн Новосибирск, Красноярскийг дайрах болно” гэж Мишарин мэдэгджээ.
“ЮграPRO” хэвлэлийн мэдээлснээр хятадуудын барих 1,5 их наяд юань буюу 242 тэрбум ам.долларын өртөгтэй хурдны энэ замыг барьснаар ОХУ-ын нийслэл Москвагаас Бээжин хүрэхэд ердөө хоёр хоног аялах юм байна.

0 Сэтгэгдэл
Мгл
Оросуудад панаалдуулж ханасан. Энэ зам хаагуур явахыг орос биш хятад шииднэ
2015.03.04