Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дүнжингарав-2015 өнгөтэй сайхан байна
“Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааны эхний гараа өрсөлдөөнтэй эхэллээ.
Эрлийз морьдын их насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдаж, түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай уяач Намжилцэрэнгийн Дөш-Өлзийн зээрд азарга хүртэв. Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна. Цасан тоостой морьдын уралдаан үргэлжилж байна.
“Дүнжингарав-2015 “ хурдан морины уралдаан өнөөдөр Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болж байна. Эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааны эхний гараа өрсөлдөөнтэй эхэллээ.Эрлийз морьдын их насны уралдаанд 74 хурдан хүлэг уралдаж, түрүү магнайг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай уяач Намжилцэрэнгийн Дөш-Өлзийн зээрд азарга хүртэв. Алдарт уяач Т.Батцоожийн уясан энэ азарга тус уралдаанд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Аман хүзүүнд өнгөрсөн жилийн төрийн наадамд айрагдаж байсан Орхон аймгийн уяач Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Түүнчлэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Барсүрэнгийн хээр азарга, Булган аймгийн Баяннуур сумын Ч.Содномын хар үрээ, манлай уяач П.Мэндбаярын хонгор морьд айргийн тавд хурдалсан байна. Цасан тоостой морьдын уралдаан үргэлжилж байна.
0 Сэтгэгдэл
























