УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
А.Ганбаатар МХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Монголын хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр их хурал болж, ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуульд нийт 52 төлөөлөгч санал өгснөөс, нэг санал хүчингүй болсноор 29 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар ялсан байна. Түүний өрсөлдөгч Б.Мэдрээ 22 санал авчээ.
Санал хураахын өмнө нэр дэвшигчид тус бүр гурван минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд Б.Мэдрээ хэлэхдээ “1999 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоотой ямар нэг холбоогүй байсан ч одоо холбооныхоо алдагдсан хөгжлийг нөхөхийн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэсэн бол А.Ганбаатар “Холбооны эв нэгдлийг бэхжүүлж, хангана. Худал хэлж, бусдыг төөрөгдүүлэхгүй . Хүний араар орж холбооны үйл ажиллагааны гол зарчмыг цалгардуулахгүй гэсэн гурван зарчмыг барьж ажиллана” гэжээ.
Энэ удаагийн сонгууль бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал, Анх удаа холбоогоо ардчилсан зарчмаар сонгож байна гэж МХБХ-ны Сонгуулийн хорооны дарга Отгонбаяр онцолсон юм. Энэ удаагийн хуралд ФИФА-ийн төлөөлөгч Ж.Жонсон оролцож, сонгуулийн өмнө нэр дэвшигчдэд амжилт хүсэн үг хэлжээ.
Хурлын эхэнд МХБХ-ын 2014 оны а тайланг авч хэлэлцсэн бөгөөд үүнээс зарлага, орлогын товч мэдээллийг танилцууъя.
Зарлагын тайлан:
Цалин, урамшуулал – 214 сая төгрөг
Татвар хураамж – 52 сая төгрөг
Аж ахуйн зардал – 282 сая төгрөг
ОУ-д болсон тэмцээний зардал – 113 сая төгрөг
Дотоодын тэмцээний зардал – 488 сая төгрөг
Бусад – 140 сая
Нийт зардал 1 тэрбум 875 сая төгрөг
Орлогын тайлан:
ФИФА -аас 446 сая төгрөг,
АFC-ээс 430 сая төгрөг ,
Урамшуулал нэмэлт санхүүжилт -420 сая төгрөг,
Спонсор бусад санхүүжилт - АПУ 38 сая, МСS 60 сая,
Тэмцээний эрхийн хураамж 63 сая,
Соёл, Спортын яам -29 сая,
Ерөнхий сайдын захирамж - 200 сая,
Банкны хүү - 118 сая.
Нийт орлого 2 тэрбум 166 сая төгрөг байв.
Амжилт хүсье
Монголын хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр их хурал болж, ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуульд нийт 52 төлөөлөгч санал өгснөөс, нэг санал хүчингүй болсноор 29 хүний саналаар МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар ялсан байна. Түүний өрсөлдөгч Б.Мэдрээ 22 санал авчээ. Санал хураахын өмнө нэр дэвшигчид тус бүр гурван минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд Б.Мэдрээ хэлэхдээ “1999 оноос хойш Монголын хөлбөмбөгийн холбоотой ямар нэг холбоогүй байсан ч одоо холбооныхоо алдагдсан хөгжлийг нөхөхийн тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэсэн бол А.Ганбаатар “Холбооны эв нэгдлийг бэхжүүлж, хангана. Худал хэлж, бусдыг төөрөгдүүлэхгүй . Хүний араар орж холбооны үйл ажиллагааны гол зарчмыг цалгардуулахгүй гэсэн гурван зарчмыг барьж ажиллана” гэжээ.
Энэ удаагийн сонгууль бол Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал, Анх удаа холбоогоо ардчилсан зарчмаар сонгож байна гэж МХБХ-ны Сонгуулийн хорооны дарга Отгонбаяр онцолсон юм. Энэ удаагийн хуралд ФИФА-ийн төлөөлөгч Ж.Жонсон оролцож, сонгуулийн өмнө нэр дэвшигчдэд амжилт хүсэн үг хэлжээ.
Хурлын эхэнд МХБХ-ын 2014 оны а тайланг авч хэлэлцсэн бөгөөд үүнээс зарлага, орлогын товч мэдээллийг танилцууъя.
Зарлагын тайлан:
Цалин, урамшуулал – 214 сая төгрөг
Татвар хураамж – 52 сая төгрөг
Аж ахуйн зардал – 282 сая төгрөг
ОУ-д болсон тэмцээний зардал – 113 сая төгрөг
Дотоодын тэмцээний зардал – 488 сая төгрөг
Бусад – 140 сая
Нийт зардал 1 тэрбум 875 сая төгрөг
Орлогын тайлан:
ФИФА -аас 446 сая төгрөг,
АFC-ээс 430 сая төгрөг ,
Урамшуулал нэмэлт санхүүжилт -420 сая төгрөг,
Спонсор бусад санхүүжилт - АПУ 38 сая, МСS 60 сая,
Тэмцээний эрхийн хураамж 63 сая,
Соёл, Спортын яам -29 сая,
Ерөнхий сайдын захирамж - 200 сая,
Банкны хүү - 118 сая.
Нийт орлого 2 тэрбум 166 сая төгрөг байв.
0 Сэтгэгдэл
futball
Amarjargal Ganboldin araas Elbegdorj Ganbaatar 2 orvoo gj hulbumbug bohir uls tur bish shy Elbegdorj guai
2015.02.27
2015.02.27
























