БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Facebook”-ээр хоёр сая сурталчилгаа цацжээ
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ “Facebook”-т зар сурталчилгаагаа байрлуулдаг идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр саяд хүрчээ. Зөвхөн сүүлийн 28 өдөр тус сүлжээнд бараа үйлчилгээгээ сурталчилсан бизнес эрхлэгчийн тоо хоёр сая байжээ. 2013 оны долдугаар сард “Facebook”-ээр бараа үйлчилгээ сурталчлагчид нэг саяд хүрч байсан юм. Жил гаруйн хугацаанд ингэж зар сурталчилгааны эрэлт огцом өссөн нь “Facebook” сурталчилгаа байрлуулах саналаа илүү ойлгомжтой, хялбар дөхөм болгосных гэж тус компанийн захирал Шерил Сэндберг хэлж байна.
1.3 тэрбум хэрэглэгчтэй тус сүлжээ хамгийн үр дүнтэй зар сурталчилгааны хэрэгслийн нэг болсон гэдэг нь “Facebook” компанийн өнгөрсөн улирлын орлогоос тодорхой харагдана. Тус компани 2014 оны сүүлчийн улиралд 3,8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас дийлэнх нь зар сурталчилгаанаас орж иржээ. Одоогоор тус сүлжээнд жижиг бизнесээ сурталчилсан 30 гаруй сая хуудас идэвхтэй ажиллаж буй гэсэн тоо байна.
Дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ “Facebook”-т зар сурталчилгаагаа байрлуулдаг идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёр саяд хүрчээ. Зөвхөн сүүлийн 28 өдөр тус сүлжээнд бараа үйлчилгээгээ сурталчилсан бизнес эрхлэгчийн тоо хоёр сая байжээ. 2013 оны долдугаар сард “Facebook”-ээр бараа үйлчилгээ сурталчлагчид нэг саяд хүрч байсан юм. Жил гаруйн хугацаанд ингэж зар сурталчилгааны эрэлт огцом өссөн нь “Facebook” сурталчилгаа байрлуулах саналаа илүү ойлгомжтой, хялбар дөхөм болгосных гэж тус компанийн захирал Шерил Сэндберг хэлж байна. 1.3 тэрбум хэрэглэгчтэй тус сүлжээ хамгийн үр дүнтэй зар сурталчилгааны хэрэгслийн нэг болсон гэдэг нь “Facebook” компанийн өнгөрсөн улирлын орлогоос тодорхой харагдана. Тус компани 2014 оны сүүлчийн улиралд 3,8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас дийлэнх нь зар сурталчилгаанаас орж иржээ. Одоогоор тус сүлжээнд жижиг бизнесээ сурталчилсан 30 гаруй сая хуудас идэвхтэй ажиллаж буй гэсэн тоо байна.
0 Сэтгэгдэл
























