Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ-ийг зул сартай давхцуулахгүй
Катарт зохион байгуулах 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зуны улиралд биш, арваннэг юм уу арванхоёрдугаар сард товлохоор ФИФА-гийн удирдлага ярилцаж байна. Гэхдээ финалын тоглолт нь зул сарын баяртай давхцахгүй байх талаар шийдвэр гаргагчид бодолцож үзнэ гэдгээ мэдэгдлээ. Зуны аагим халуун өдрүүдэд Катарт хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах аргагүй учраас арай сэрүүн байхыг бодолцож, арванхоёрдугаар сар орчимд хийх нь зөв гэж байгаа юм. Ингэхдээ ердийн ДАШТ-үүдээс илүү богино хугацаанд зохион байгуулж ч магадгүй байна. Ямартай ч ДАШТ хэзээ болох, ямар хугацаанд үргэлжлэх зэргийг ирэх сарын 18-нд болох ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хурлаар шийдэх аж.
Европын лигт тоглодог баг тамирчдын хувьд өвлийн улирлыг тааруулж ДАШТ болох нь хүсээд байх зүйл биш гэж Английн примьер лигийн зохион байгуулагчид байр сууриа илэрхийлжээ. Уламжлал ёсоор арванхоёрдугаар сард примьер лигийн тоглолтын хуваариуд зоолттой байдаг, Испанийн Ла Лиг, Германы Бундеслиг, Италийн Сери А-гийн өвлийн амралт ч арванхоёрдугаар сард эхэлж амждаггүй. Тиймээс энэ бүхнийг бодолцож шийдвэр гаргана байх гэж Европын хөлбөмбөгийн клубууд найдаж байна.

0 Сэтгэгдэл