96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Чита-Улаанбаатарын хооронд автобус үйлчилдэг болно

Ирэх гуравдугаар сарын 6-наас эхлээд ОХУ-ын Чита хотоос манай нийслэл Улаанбаатр хотын хооронд бичил автобусны шууд үйлчилгээ эхлэхээр болжээ. Чита-Хиагт-Улаанбаатар чиглэлийн жуулчдын автобусны шинэ шугамын нээлт Чита хотын Лениний талбайд болсон байна.
Туршилтын журмаар явсан нэг автобус энэ 1200 км замыг 17 цагт туулжээ. Тасалбар нь хоёр талдаа 5,5 мянган рублийн үнэтэй энэ аяллын 18 хүний суудалтай автобусууд нь телевиз, хиймэл дагуулын холбоо, онгоцны хар хайрцагны үүрэг гүйцэтгэж машины хурд, зогсолт зэргийг бүртгэх “Топограф” аппаратаар тоноглогдсон гэнэ.
Өвөр байгалийн хязгаарын Аялал жуулчлал, олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд Баир Галсанов “Жинхэнэ аялал жуулчлал хөгжсөн Манжуур луу зорчдог жуулчдын тоо валютын үнийн хөөрөгдлөөс болоод эрс багаслаа. Жуулчдын урсгал нэг талдаа ингэж багасч байгаа болохоор бид өөр чиглэл гаргаж, тийшээ хүмүүсийг явуулах хэрэгтэй болж байна. Манай иргэд эндээс Сэлэнгэ аймгийн төв, тэгээд Монголын нийслэл рүү зорчих боломжтой болж байгаа юм” гэсэн байна.
sain bnu? 2 taliinx n l vniig bichsen bxiin...Zuvxun 2 taldaa l ywax juulchdiig awch ywax yumuu? zuvxun Ulanbaatar ywax esvel Ulaanbaatar.s irex xvn ywj boloxgvi yumuu? xervee bolox bol tus tusiin vne n ymar bx we?

Ирэх гуравдугаар сарын 6-наас эхлээд ОХУ-ын Чита хотоос манай нийслэл Улаанбаатр хотын хооронд бичил автобусны шууд үйлчилгээ эхлэхээр болжээ. Чита-Хиагт-Улаанбаатар чиглэлийн жуулчдын автобусны шинэ шугамын нээлт Чита хотын Лениний талбайд болсон байна.
Туршилтын журмаар явсан нэг автобус энэ 1200 км замыг 17 цагт туулжээ. Тасалбар нь хоёр талдаа 5,5 мянган рублийн үнэтэй энэ аяллын 18 хүний суудалтай автобусууд нь телевиз, хиймэл дагуулын холбоо, онгоцны хар хайрцагны үүрэг гүйцэтгэж машины хурд, зогсолт зэргийг бүртгэх “Топограф” аппаратаар тоноглогдсон гэнэ.
Өвөр байгалийн хязгаарын Аялал жуулчлал, олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд Баир Галсанов “Жинхэнэ аялал жуулчлал хөгжсөн Манжуур луу зорчдог жуулчдын тоо валютын үнийн хөөрөгдлөөс болоод эрс багаслаа. Жуулчдын урсгал нэг талдаа ингэж багасч байгаа болохоор бид өөр чиглэл гаргаж, тийшээ хүмүүсийг явуулах хэрэгтэй болж байна. Манай иргэд эндээс Сэлэнгэ аймгийн төв, тэгээд Монголын нийслэл рүү зорчих боломжтой болж байгаа юм” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
2015.02.25
























